Хайх

Coachella 2022 хөгжмийн наадамд хүрэлцэн ирсэн алдартнууд

Coachella 2022 хөгжмийн наадамд хүрэлцэн ирсэн алдартнууд

Нэгдүгээр хэсэг

Text: Buro.Mongolia


Калифорни мужийн Индио хотод жил бүрийн хавар зохион байгуулагддаг хамгийн том хөгжмийн наадам Coachella цар тахлын улмаас хоёр жил хойшлогдсоны эцэст энэ жил эргэн ирлээ. Энэ жилийн наадам дөрөвдүгээр сарын 15-17 ба 22-24 хооронд буюу амралтын өдрүүдээр дараалан зохион байгуулагдаж байна. Одоогоор наадмын тайзнаа поп од Билли Айлиш, Жастин Бибер, поп-рок од болон загварын бэлэг тэмдэг Харри Стайлс, Монголын фолк металл хамтлаг The Hu, рэппер Megan Thee Stallion болон бусад уран бүтээлчид тоглолтоо үзүүлээд байна. Мөн энэ жилийн наадмын хамгийн том гэнэтийн бэлгүүдийн нэг бол өмнөд Солонгосын охидын хамтлаг 2NE1-ын үзүүлбэр байлаа. 2NE1 хамтлаг 2016 онд албан ёсоор тарсан бөгөөд Coachella 2022 наадмын тайз тэдний олон жилийн дараах эргэн ирэлт болсон юм.

Уран бүтээлчдийн үзүүлбэрүүдээс гадна Coachella наадамд хүрэлцэн ирэх алдартнууд энэ наадмыг улам сонирхолтой бас нэр хүндтэй болгодог. Эхний долоо хоногийн байдлаар төрөөд удаагүй байгаа Кайли Женнер түүний эгч Кендалл Женнер, Хейли Бибер, Пэрис Хилтон, Жейден Смит, Ванесса Хадженс, Алессандра Амбросио болон бусад алдартнууд хүрэлцэн ирсэн байна.

Coachella 2022 хөгжмийн наадамд хүрэлцэн ирсэн алдартнууд (фото 1)
Kendall Jenner
Coachella 2022 хөгжмийн наадамд хүрэлцэн ирсэн алдартнууд (фото 2)
Vanessa Hudgens
Coachella 2022 хөгжмийн наадамд хүрэлцэн ирсэн алдартнууд (фото 3)
Alessandra Ambrosio
Coachella 2022 хөгжмийн наадамд хүрэлцэн ирсэн алдартнууд (фото 4)
Doja Cat
Coachella 2022 хөгжмийн наадамд хүрэлцэн ирсэн алдартнууд (фото 5)
Anitta
Coachella 2022 хөгжмийн наадамд хүрэлцэн ирсэн алдартнууд (фото 6)
Chloe Cherry
Coachella 2022 хөгжмийн наадамд хүрэлцэн ирсэн алдартнууд (фото 7)
Peggy Gou
Coachella 2022 хөгжмийн наадамд хүрэлцэн ирсэн алдартнууд (фото 8)
Shenseea

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх