Хайх

\"Cruella\" киноны үргэлжлэл гарахаар болжээ

"Cruella" киноны үргэлжлэл гарахаар болжээ

Галзуу Круэлла Де Вилийг дахин харахдаа бэлэн үү?

Text: Buro.Mongolia


“Oscar”, “Golden Globe” зэрэг томоохон шагналуудын эзэн Эмма Стоун хэдхэн сарын өмнө нээлтээ хийж өндөр амжилтыг тогтоосон “Cruella” кинонд алдарт Круэлла Де Вилийн дүрийг бүтээсэн билээ. Тэгвэл саяхан жүжигчин бүсгүй уг киноны үргэлжлэлийн ангид оролцохоор болж, Disney компанитай дахин гэрээ байгуулсан байна.

Кино шүүмжлэгчдийн өндөр үнэлэмжийг хүртсэн “Cruella” кино нь 2021 оны хамгийн их ашиг орлоготой кинонуудын зургаадугаар байранд бичигдэж, дэлхий даяар тасалбар борлуулалтаасаа 222 сая гаруй ам.доллар олжээ. Одоогийн байдлаар киноны хоёрдугаар хэсэг хэзээ гарах нь тодорхойгүй байна.

Албан ёсны мэдэгдэлдээ Эмма Стоуны төлөөлөгч "Энэхүү гэрээ нь жүжигчдийг хамгаалж, студи болон уран бүтээлчдийн ашиг сонирхлыг нэгтгэх шударга зам байж болохыг харуулж байна. Бид Эмма болон Disney компанитай хамтран ажиллаж байгаадаа бахархаж, манай уран бүтээлчийн оруулсан хувь нэмрийг хүлээн зөвшөөрч буй студийг үнэлж байна” хэмээн хэлсэн юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх