Хайх

“Dune” киноны үргэлжлэл 2023 онд олны хүртээл болно

“Dune” киноны үргэлжлэл 2023 онд олны хүртээл болно

Сүүлийн үеийн гол ярианы сэдэв болсон кино бүтээл

Text: Buro.Mongolia


Legendary кино студи Дени Вильнёвийн найруулсан "Dune" киноны хоёрдугаар хэсэг гарахаар болсныг албан ёсоор зарлалаа. Тус мэдэгдлийг студи Twitter хуудсаараа дамжуулан гаргасан юм.

Ингэхдээ тэд "Энэ бол дөнгөж эхлэл..." хэмээн бичсэн бөгөөд тус киног аль хэдийнээ үзсэн эсвэл удахгүй үзэхээр төлөвлөж буй хүмүүст хандан талархлаа илэрхийлсэн байна. Мөн "Dune. Part Two" гэсэн бичигтэй зураг хавсаргажээ. Deadline вебсайтын мэдэгдсэнээр "Dune" киноны үргэлжлэл 2023 оны аравдугаар сард нээлтээ хийхээр төлөвлөгдөж байна.

Сонирхуулахад, "Dune" кино бүтээл АНУ-д нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 40.1 сая ам.долларын ашиг олсон нь кино найруулагч Дени Вильнёвийн карьерын хамгийн өндөр үзүүлэлт билээ.

"Dune" киног АНУ-ын зохиолч Фрэнк Хербертийн ижил нэртэй романаас сэдэвлэн бүтээсэн юм. Киноны үйл явдал алс холын ирээдүйд өрнөх бөгөөд хоорондоо дайтдаг од гарагсын нийгэмлэгүүдийн тухай өгүүлнэ. Тэд ирээдүйг зөгнөж, сансраар аялах чадвартай хэдий ч ингэхийн тулд "spice melange" гэх тусгай бодисыг олж авах шаардлагатай болно. Харин тэрхүү бодис нь зөвхөн Арракис (өөрөөр Дюн гэж нэрлэдэг) гараг дээрээс олддог байна. Иймээс Дюнийг эзлэх хүсэлтэй нийгэмлэгүүд дунд ширүүн тулаан эхлэх юм. Эхний ангид Тимоти Шаламе, Зендея, Жейсон Момоа, Оскар Айзек, Ребекка Фергюсон нар гол дүрүүдийг бүтээсэн билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх