Хайх

Дуучин Адель, Бейонсе ба Крис Мартин нар хамтран шинэ дуу бичүүлжээ

Дуучин Адель, Бейонсе ба Крис Мартин нар хамтран шинэ дуу бичүүлжээ

Энэ талаар OneRepublic хамтлагийн дуучин Райан Теддер мэдэгдсэн байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Дуучин Адель, Бейонсе ба Coldplay хамтлагийн дуучин Крис Мартин нар хамтран OneRepublic хамтлагт зориулж шинэ дуу бичүүлсэн болохыг тус хамтлагийн ахлагч, продюсер Райан Теддер мэдэгдсэн байна. Тодруулбал тэрээр Нью-Йоркийн Z100 радиод ярилцлага өгөх үедээ супер одод хамтран OneRupublic хамтлагийн "Human" нэртэй шинэ цомогт багтсан нэгэн дууг бичүүлсэн гэжээ.

Гэхдээ тэд яг ямар нэртэй, ямар жанрын дуу дуулсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч тэрээр Крис Мартин энэ дуунд зориулан төгөлдөр хуур тоглосон хэмээн хэлсэн байна. Одоогоор дуучдын зүгээс энэ мэдээлэлд ямар нэгэн албан ёсны хариу мэдэгдэл хийгээгүй байгаа юм.

OneRepublic хамтлагийн "Human" цомог 2019 оны арваннэгдүгээр сард нээлтээ хийхээр төлөвлөгджээ.

цааш үзэх