Хайх

15 настай Эд Шираны мюзиклд тоглож буй бичлэг

15 настай Эд Шираны мюзиклд тоглож буй бичлэг

Бичлэг дуудлага худалдаанд орохоор болжээ

Text: Buro.Mongolia


Орчин үед Их Британийн дуучин Эд Шираны бүтээлүүдийг сонсож үзээгүй хүн тун ховор байх. Тэрээр “Teen Choice Awards”, ”Grammy” гэх зэрэг олон том шагналуудыг хүртэж байсан хамгийн амжилттай уран бүтээлчдийн нэг юм. Харин та түүнийг бага наснаасаа л урлагийн зам хөөж эхэлснийг мэдэх үү?

Саяхан цахим ертөнцөд 15 настай Эд Шираны сургуулийнхаа “Grease” мюзиклд оролцож буй бичлэг цацагдаж, шүтэн бишрэгчдийн хайрыг татсан юм. Billboard-ын мэдээллэж буйгаар уг бичлэг нь хоёр цаг үргэлжлэх бүтэн мюзиклын багахан хэсэг гэнэ. Эд Ширантай хамт сургуулийн тайзнаа гарч байсан багын найз нь энэхүү бичлэгийг олон нийтийн сүлжээнд нийтэлсэн бөгөөд “Big Omega Auctions” дуудлага худалдаанд DVD диск хувилбараар зарахаар шийджээ. Тус бичлэгэд алдарт дуучны арай залуухан хувилбар нь л байгаа болохоос биш яг л бидний харж дассан гитартай, арьсан савхитай залуу дуулж байгаа харагдана. Мюзиклд Эд Ширан туслах бүжигчин байсан бөгөөд Рожерын дүрд тоглож, "Mooning" бүтээлийг дуулсан байна.

Дуудлага худалдаа нь хаана, хэзээ нь одоогоор тодорхойгүй байна. Ямар азтай нь дискний эзэн болох бол? Ямартай ч та тус бичлэгийг сонирхоно уу. 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх