Хайх

Фаррелл Уильямс цоо шинэ хоёр сингл танилцууллаа

Фаррелл Уильямс цоо шинэ хоёр сингл танилцууллаа

“Runnin” ба “Surrender” нэртэй

Text: Buro.Mongolia


Өнөөдөр Фаррелл Уильямс “Hidden Figures” киноны хоёр дууг танилцуулсан байна

"Hidden Figures" киноны дууг Фаррелл Уильямс зохиогоод зогсохгүй, өөрөө мөн продюсероор нь ажиллажээ. Тед Мерфигийн найруулсан энэхүү утга уянгын киног эмэгтэй математикчдын тухай бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн байна. Тэдгээр эмэгтэйчүүдийн тусламжтайгаар АНУ-ын сансрын нисгэгчид хамгийн анх сансарт хөөрчээ. Тодруулбал, анх 1960-аад онд NASA-д ажилладаг байсан эмэгтэй математикчдын тооцооллоор сансрын нисгэгч Жон Гленн Дэлхийг бүтэн тойрсон аж.

"Hidden Figures" киноны гол дүрд Таражи П. Хенсон, Октавия Спенсер, Жанел Моне нар тогложээ. Тэднээс гадна тус кинонд Кевин Костнер ба Кирстен Данст нар дүр бүтээсэн байгаа. Уг кино арванхоёрдугаар сарын 25-нд нээлтээ хийх болно.

цааш үзэх