Хайх

\"Game of Thrones\"-ын Тормунд \"The Witcher\" цувралд тоглоно

"Game of Thrones"-ын Тормунд "The Witcher" цувралд тоглоно

Жүжигчин Кристофер Хивью Нивеллений дүрийг бүтээхээр болжээ

Text: Buro.Mongolia


HBO телевизийн "Game of Thrones" цувралд Тормундын дүрийг бүтээн олонд танигдсан Норвегийн жүжигчин Кристофер Хивью Netflix-ийн "The Witcher" цувралын хоёрдугаар улиралд тоглох болсныг эх сурвалж мэдэгдлээ.

"The Witcher" цуврал нь Польшийн алдарт зохиолч Анджей Сапковскийн ижил нэртэй цуврал номоос сэдэвлэн бүтээгдсэн билээ. Тэгвэл Кристофер Хивью зохиолын нэг хэсэг болох  "A Grain of Truth" нэртэй богино өгүүллэгт гардаг Нивеллен гэх баатрын дүрд тоглохоор болжээ. Нивеллен нь язгууртан гаралтай, хошин зан араншинтай эр бөгөөд өмнө нь үйлдсэн гэмт хэргийнхээ төлөө хараагдсан хэмээн зохиолд гардаг байна.

Эргэн сануулахад Хенри Кавилл, Фрейя Аллан, Аня Чалотра нарын тоглосон "The Witcher" цувралын дараагийн бүлэг 2021 онд гарахаар төлөвлөгдсөн байгаа юм.

цааш үзэх