Хайх

Game of Thrones-ын зохиолч: \"Цувралын төгсгөл миний хувьд эрх чөлөө байсан\"

Game of Thrones-ын зохиолч: "Цувралын төгсгөл миний хувьд эрх чөлөө байсан"

Жорж Р.Р. Мартин телевизийн цуврал түүний ажлын үйл явцад хэрхэн нөлөөлснийг хуваалцлаа

Text: Бюро 24/7


Зураг:

"Game of Thrones" цувралын эх зохиол болох "Гал мөсний дуун" номыг бичсэн Жорж Р.Р. Мартин The Guardian сонинд ярилцлага өгөх үедээ дэлгэцийн бүтээл түүний ажлын үйл явцад хэрхэн нөлөө үзүүлснийг хуваалцсан байна. Хэрэв цувралын төгсгөлийн бүлэг үнэнч шүтэн бишрэгчдийн сэтгэлийг гонсойлгосон бол алдарт зохиолчийн хувьд эсрэгээрээ сэтгэл ханамжийг өгчээ. Учир нь түүний хэлснээр цувралын алдар нэр түүний ном бичих үйл явцад саад болж байсан гэнэ. "Миний ажлын үйл явцыг хурдасгах ёстой хүчин зүйл үнэн хэрэгтээ удаашруулж байсан. Өдөр бүр би номоо бичиж дуусгахаар суудаг байв. Миний хувьд тухайн өдөр сайхан өдөр байсан ч өөрийгөө аймшигтайгаар мэдэрдэг байсан. Яагаад гэвэл 'Бурхан минь би номоо бичиж дуусгах ёстой. Би 40 хуудас бичих ёстой байтал дөнгөж дөрвийг л бичсэн байна шүү дээ!' гэж боддог байсан. Тиймээс цуврал төгссөн нь миний хувьд жинхэнэ эрх чөлөө байсан" хэмээн Жорж Р.Р. Мартин хуваалцжээ.

Мөн тэрбээр маш их маргаан дагуулсан цувралын төгсгөл түүний ирээдүйн номын үйл явдалд нөлөөлөхгүй гэдгийг онцолсон байна. "Чи хүн бүхний сэтгэлд нийцсэн зүйл бүтээж чадахгүй учраас өөрийнхөө сэтгэлд л нийцүүлэх хэрэгтэй" хэмээн хэлсэн байна.

Эргэн сануулахад Жорж Р.Р. Мартины "Гал мөсний дуун" цуврал нь нийт долоон номоос бүрдэхээр төлөвлөгдсөн байгаа бөгөөд зохиолч одоогоор таван ном бичиж, хэвлэн гаргасан юм. Өөрөөр хэлбэл алдарт зохиолч дахин хоёр ном бичиж дуусгах "өртэй" байгаа билээ. Хамгийн сүүлд тэрбээр 2011 онд "Луут бүжиг" ("A Dance with Dragons") номоо бичсэн юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх