Хайх

\"Gossip Girl\" цуврал шинэчлэгдэн гарах уу?

"Gossip Girl" цуврал шинэчлэгдэн гарах уу?

XOXO.

Text: Buro.Mongolia


Зураг:

CW телевиз алдарт "Gossip Girl" цувралаа дахин шинэчилж гаргахаар хэлэлцэж байна. Анх 2007-2012 оны хооронд цацагдаж байсан энэхүү цувралд Нью-Йорк хотын чинээлэг гэр бүлээс гаралтай ахлах сургуулийн сурагчдын тухай өгүүлдэг бөгөөд гол дүрд Блейк Лайвли, Лейтон Мистер, Эд Вествик, Пенн Бэджли, Чейс Кроуфорд, Тейлор Момсен нар тоглодог билээ.

Энэ талаар CW телевизийн ерөнхийлөгч Марк Педовитц "Бид одоогоор хэлэлцэж байгаа ч хэзээ шийдэлд хүрэхээ мэдэхгүй байна. Мөн цуврал яг ямар байхыг ч хэлж мэдэхгүй юм. Маш олон зүйл Warner Bros. болон гүйцэтгэх продюсер Жош Шварц, Стефани Савеж нараас шалтгаална. Учир нь тэд байхгүй бол төсөл утгагүй болно" хэмээн хуваалцжээ.

Мөн Педовитц цувралын жүжигчдийн анхны бүрэлдэхүүн эргэн ирэх үгүйг дурдаагүй байна. Гэхдээ 2017 оны дөрөвдүгээр сард гол дүрийн жүжигчин Блейк Лайвли цувралын үргэлжлэл дээр ажиллах сонирхолтой байх болно гэдгийг мэдэгдэж байсан юм.

Сонирхуулахад саяхан CW телевиз шулам эгч дүүсийн тухай өгүүлдэг, 1990-ээд оны "Charmed" цувралыг дахин шинэчлэн гаргасан билээ.

цааш үзэх