Хайх

HBO суваг "Game of Thrones"-ын шүтэн бишрэгчдэд зориулсан уралдаан зарлалаа

#ForTheThrone

Text: Бюро 24/7


Зураг:

HBO суваг "Game of Thrones" цувралын сүүлчийн улиралд зориулж шүтэн бишрэгчдийн дунд нэгэн сонирхолтой тэмцээн зохиосон байна. Тодруулбал HBO дэлхий даяар нийт зургаан ширхэг Төмөр сэнтий нуусан байгаа бөгөөд тэмцээний оролцогчид онлайн цагийн хэмжүүрт заасан хугацаанд багтаж тэдгээрийг олох ёстой юм. Одоогоор тэмцээн дуусахад ойролцоогоор 14 хоног үлдээд байна.

HBO шүтэн бишрэгчдэд туслах зорилгоор дэлхийн хаа нэгтээ нуусан байгаа Төмөр сэнтийг харуулсан 360 хэмийн видеонуудыг Youtube тавцан дээр байршуулах болно. Хамгийн эхэнд нийтлэгдсэн видеонд Төмөр сэнтий ой модон дотор байгаа нь харагдаж байгаа юм. Эхний Төмөр сэнтийг олох хугацаа дууссан даруйд дараагийн Төмөр сэнтий олох даалгавар зарлагдах болно.

Мөн HBO суваг Улаан загалмайтай хамтран цус хандивлах аян болон цувралын хэсгээс дүрслэх уран бүтээлийн төслүүдийг тус, тус хэрэгжүүлж байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх