Хайх

John Wick дөрөвдүгээр ангийн нээлтийн товоо зарлалаа

John Wick дөрөвдүгээр ангийн нээлтийн товоо зарлалаа

Text: Buro.Mongolia


Лас Вегас хотод болж өнгөрсөн CinemaCon арга хэмжээний төгсгөлд Lionsgate кино компани “John Wick: Chapter 4” киноны нээлтийн товыг, трейлэрийн хамт танилцууллаа.

Үйл явдлын тухайд “John Wick: Chapter 3 - Parabellum”-ийн шууд үргэлжлэл болж гарах гэнэ. Тус киног 2021 оны тавдугаар сард нээхээр зарлаж байсан ч цар тахлын улмаас хойшилжээ.

“John Wick”-ийн ангиуд шинээр гарах бүрдээ орлогоороо өмнөх амжилтаа эвддэг бөгөөд энэ удаад ч тийм хүлээлттэй байна. Тавдугаар анги, мөн “Ballerina” нэртэй сэдэвчилсэн бүтээл хийгдэж буй бөгөөд жүжигчин Киану Ривз хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэрэв орлогоо л сайн олж байвал цаашдаа ч олон анги хийх тухайгаа дурдсан билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх