Хайх

Хүүхдийн баяраар хаана, юу болох вэ? Нэгдсэн жагсаалт

Хүүхдийн баяраар хаана, юу болох вэ? Нэгдсэн жагсаалт

Text: Buro.Mongolia


Гэрлээ асаасан машинууд, өнгө өнгийн бөмбөлгүүд, гайхамшигт үлгэрийн баатрууд, улаан хамартай алиалагчид, ууттай бэлэг, хүүхдийн парк, улаа бутарсан хөөрхөн хүүхдүүд... Энэ бүхэнгүйгээр зургаадугаар сарын нэгний баярын уур амьсгалыг төсөөлшгүй. Бүх нийтээрээ амардаг хүүхдийн баяраар бяцхан үрстэйгээ хамт хэрхэн хөгжилдөхөө төлөвлөөгүй яваа уншигчдадаа зориулж Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын хөтөлбөр, тусгай үзвэрүүдийн нэгдсэн жагсаалтыг хүргэж байна.

Энэ жилийн хувьд “Монгол хүүхдүүд 2023” нэгдсэн баярын хөтөлбөр Сүхбаатарын талбайд 11-20 цаг хүртэл үргэлжлэх бол нийслэлийн бусад дүүргүүдэд хүүхдэд зориулсан баярын тусгай арга хэмжээнүүд болох аж.


Монгол улсын хүүхэлдэйн театр

Хүүхдийн баяраар хаана, юу болох вэ? Нэгдсэн жагсаалт (фото 1)

“Хүүхэлдэйн чинээ ээж” хүүхэлдэйн жүжиг

“Аз жаргалтай ханхүү” хүүхэлдэйн жүжиг

Тасалбарын үнэ 10,000 төгрөг

Чингис хааны үндэсний музей

“12 гаргийн нүүдэлчид” хүүхдийн уран зургийн үзэсгэлэн

Үнэ төлбөргүй

Соёлын төв өргөө

“Хөгжлийн харандаа” танин мэдэхүй, инновацын үзэсгэлэн болон тусгай тоглолт, e-sport тэмцээн

Үнэ төлбөргүй

“Шидэт чулууны эрэлд” хүүхдийн жүжиг

Тасалбарын үнэ 45,000 төгрөг

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

“Дэлхийн мод” синтез мюзикл

Тасалбарын үнэ 30,000 төгрөг

“Том баяр – 2023” нэгдсэн арга хэмжээ

Үнэ төлбөргүй

Хүүхдийн парк

Хүүхдийн баяраар хаана, юу болох вэ? Нэгдсэн жагсаалт (фото 2)

Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ, 10-22 цагийн хооронд

Үнэ төлбөргүй

Ид шидийн орон

Хүүхдийн баяраар хаана, юу болох вэ? Нэгдсэн жагсаалт (фото 3)

“Чихрээс үнэтэй дурсамж” арт фестиваль

Үнэ төлбөргүй

Чингис хааны морьт хөшөөт цогцолбор

“Чингисийн үрсийн баяр” гэр бүлийн арга хэмжээ

Тасалбарын үнэ 3,500-20,000 төгрөг. 7 нас хүртэлх хүүхэд үнэ төлбөргүй

Bee театр

“Шидэт алчуур” хүүхдийн жүжиг

Тасалбарын үнэ 18,000 төгрөг

Монгол улсын филармони

Хүүхдийн баяраар хаана, юу болох вэ? Нэгдсэн жагсаалт (фото 4)

"Хүүхдийн баярын тусгай тоглолт"

Үнэ төлбөргүй

Монгол аялагч клуб

“Хүүхдийн дугуйн аялал”

Хөтөлбөрийн үнэ 135,000-150,000 төгрөг

Зайсан Хилл цогцолбор

“Үзэсгэлэн гоо ба жонон” хүүхдийн жүжиг

Тасалбарын үнэ 30,000 төгрөг

“Хүүхдийн баяр 2023” Z’Terra рестораны террасс дээрх шоу арга хэмжээ

Тасалбарын үнэ 49,000 – 59,000 төгрөг

UB Palace

“Мадагаскар шидэт орны нууцаар” хүүхдийн жүжиг

Тасалбарын үнэ 20,000-25,000 төгрөг

Монголын хүүхдийн ордон

Хүүхдийн баяраар хаана, юу болох вэ? Нэгдсэн жагсаалт (фото 5)

“Алиса” хүүхдийн жүжиг

Тасалбарын үнэ 30,000 төгрөг

“Хүүхдийн ертөнц” баярын фестиваль

Үнэ төлбөргүй

Шангри-Ла төв, нэгдүгээр давхар

“Ping Fong ба Baby Shark-ын ертөнцөөр аялцгаая” өдөрлөг

Үнэ төлбөргүй

Степпе Арена - Мөсөн өргөө

“Билгүүнзулын бэлэг” хүүхдийн баярын өдөрлөг

Үнэ төлбөргүй

Crocus event hall

“Гремикс тоглоомын ертөнцөд алдагдсан нь” арга хэмжээ

Тасалбарын үнэ 45,000-99,000 төгрөг

Оросын соёл мэдээллийн төв (РЦНК)

“Мартагдсан төрсөн өдөр” хүүхдийн жүжиг

Тасалбарын үнэ 15,000 төгрөг

“Шидэт хайрцаг” хүүхдийн жүжиг

Тасалбарын үнэ 20,000 төгрөг

НҮБ-ийн Хүүхдийн сангийн нэрэмжит “Хүүхдэд ээлтэй гудамж”

“Family first” гудамжны фестиваль

Үнэ төлбөргүй

UG Palace

“Ноён талхны үсчний газар” хүүхдийн жүжиг

Тасалбарын үнэ 40,000 төгрөг

Тэрэлж

“Эко старс – Гэр бүлийн эко баяр 2023” арга хэмжээ

Хаана: Горхи гэр бүлийн резорт

Тасалбарын үнэ 25,000 төгрөг

Кино театрууд

“Алдагдсан өдрүүд” МУСК, гэр бүлийн сэдэвтэй амьтантай кино

“The Little Mermaid”

“Three Wishes for Cinderelia”

“Pororo ба луут цайзын адал явдал”

“Guardians of the Galaxy”

“Spider-Man: Across the Spider-Verse”

“Finnick”


Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх