Хайх

Хүүхдийнхээ дэлгэцийн хэрэглээг хянахад тань туслах аппликэйшнүүд

Хүүхдийнхээ дэлгэцийн хэрэглээг хянахад тань туслах аппликэйшнүүд

Text: Buro.Mongolia


Дөрвөн хананы дунд гар утас, зурагт, компьютер, таблет гэх мэт ухаалаг төхөөрөмжүүдийн нөлөөнд хүүхдийнх нь бага нас өнгөрч байгаад сэтгэл чилээдэггүй эцэг эх цөөн биз ээ. Санаснаар болдог бол нар салхитай л найзлуулж өсгөмөөр байвч нэгэнт өөр гараг руу нүүж чадахгүйгээс хойш цахимжсан нийгэмд дасан зохицож, ухаалаг аргаар хүүхдээ хамгаалахаас өөр гарц үгүй. Цахим дэлгэцийн хамаарлыг багасгаж, элдэв видео тоглоом, бичлэг, сөрөг мэдээ мэдээлэл, аюултай чат группүүд, хориотой сайтууд зэргээс хүүхдийнхээ бие болоод сэтгэлзүйн эрүүл мэндийг хамгаалахын тулд үглэж янших шаардлагагүй. Харин дээрх зорилгоор зохион бүтээгдсэн тусгай аппликэйшн ашиглахыг эцэг эхчүүддээ зөвлөе. Parental control app нь таны хүүхэд онлайн үедээ аль платформ дээр юу хийж байгааг, ямар контент үзэж, тоглоом тоглож, хэнтэй харилцаж байгааг хянахад туслах ба та хэзээ ч, хаана ч хүүхдийнхээ байршлыг тогтоож, дуудлага, мессежийг нь шалгаж, байнга ашигладаг app-д нь цагийн хязгаар тогтоох боломжтой юм. Энэ нь дан ганц дэлгэцийн зохисгүй хэрэглээг бууруулаад зогсохгүй цахим донтолт, кибер гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Ингээд энэ онд эцэг эхчүүдийн дунд хандалт хамгийн өндөр байгаа хяналтын аппликэйшнүүдтэй танилцана уу.

Qustodio

Хүүхдийнхээ дэлгэцийн хэрэглээг хянахад тань туслах аппликэйшнүүд (фото 1)

Энэхүү апп нь сөрөг агуулга бүхий контентыг ангилж, түгжих боломж олгодог бөгөөд хүүхдийнхээ онлайн хэрэглээний тойм мэдээллийг өдөр бүр, долоо хоног, сараар нь өөрийн и-мэйл хаяг руугаа авах боломжтой байдаг. Эхний 30 хоног үнэгүй учраас та туршаад үзээрэй.

Google Family Link

Хүүхдийнхээ дэлгэцийн хэрэглээг хянахад тань туслах аппликэйшнүүд (фото 2)

Нас, сэтгэхүйн онцлогт нь тохирсон контент руу хүүхдийг тань чиглүүлж, хувийн хаягийг нь хамгаалах үүднээс нууц үг, нэвтрэх нэр зэргийг солих боломжийг эцэг эхчүүдэд олгодгоороо давуу талтай. Мөн хүүхдийн тань байршилтай холбоотой мэдэгдлийг гар утас руу тань шууд илгээх тохиргоотой үнэгүй апп юм.

Bark

Хүүхдийнхээ дэлгэцийн хэрэглээг хянахад тань туслах аппликэйшнүүд (фото 3)

Энэ апп нь өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд илүү тохиромжтой бөгөөд сошиал сувгуудын хэрэглээг хянахад тусалдаг. Одоогийн байдлаар Bark өөрийгөө гэмтээх төрлийн 1.2 сая ноцтой тохиолдол болон дарамт сүрдүүлгийн шинж чанартай 3.1 сая хэргийг илрүүлээд байна.

Canopy

Хүүхдийнхээ дэлгэцийн хэрэглээг хянахад тань туслах аппликэйшнүүд (фото 4)

Бага насны хүүхдийнхээ дэлгэцийн хэрэглээнд санаа зовниж байгаа бол энэ апп-ийг санал болгоё. Ижил төрлийн хяналтын аппликэйшнүүдтэй адил функцтэй боловч хувийн мэдээллийн хууль бус сан үүсгэж, хамгаалалтаас өөр зорилгоор ашиглахгүй гэдэг баталгаа гаргаж өгдгөөрөө давуу.

Net Nanny

Хүүхдийнхээ дэлгэцийн хэрэглээг хянахад тань туслах аппликэйшнүүд (фото 5)

Энэ апп дээр 1-20 хүртэл төхөөрөмж холбох боломжтой учраас холбосон төхөөрөмжийнхөө тоогоор төлбөрөө төлж, мөнгөө хэмнэдгээрээ онцлог юм.

FamilyTime

Хүүхдийнхээ дэлгэцийн хэрэглээг хянахад тань туслах аппликэйшнүүд (фото 6)

Энэ апп нь эцэг эхчүүдэд хүүхдийнхээ интернэт хэрэглэх нарийн хуваарийг гаргахад тусалдаг нэмэлт үйлдэлтэй.

Life360

Хүүхдийнхээ дэлгэцийн хэрэглээг хянахад тань туслах аппликэйшнүүд (фото 7)

Энэ бол байршил илрүүлэх хамгийн шилдэг апп. Зөвхөн онлайн хэрэглээнээс гадна интернэт ашиглаагүй үед ч хүүхэд тань хаана байгааг танд мэдээлж чадна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх