Хайх

Хенри Кавилл, Милли Бобби Браун нар \"Enola Holmes\" кинонд тоглоно

Хенри Кавилл, Милли Бобби Браун нар "Enola Holmes" кинонд тоглоно

Ах дүү мөрдөгч Шерлок ба Энола Холмсын дүрд

Text: Buro.Mongolia


Зураг:

Жүжигчин Хенри Кавилл болон Милли Бобби Браун нар Шерлок Холмсын дүү Энолагийн адал явдлын талаар өгүүлэх "Enola Holmes" нэртэй кинонд тоглохоор болжээ. Супермений дүрээр олонд танигдсан Хенри Кавилл алдарт Шерлок Холмсын дүрийг бүтээх бол түүний дүү Энола Холмсыг "Stranger Things" цувралын од Милли Бобби Браун дэлгэцэд амилуулах юм. Мөн Их Британийн алдарт жүжигчин Хелена Бонем Картер Энолагийн ээжийн дүрийг бүтээхээр болсон байна.

Энэхүү төсөл нь Америкийн зохиолч Нэнси Спрингерийн 2006 онд бичсэн "The Enola Holmes Mysteries" нэртэй зургаан дэвтрээс бүрдэх цуврал номоос сэдэвлэн бүтээгдэж байна. Тус цуврал номын дэлгэцийн бүтээлийг Харри Брэдбир найруулахаар томилогдсон бөгөөд жүжигчин Милли Бобби Бобби Браун зөвхөн гол дүрд тоглоод зогсохгүй төслийн продюсерын үүргийг давхар гүйцэтгэж байгаа юм.

Одоогоор "Enola Holmes" киноны нээлтийн тов тодорхой болоогүй байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх