Хайх

Леди Гага Бразильд үнэгүй тоглолт хийлээ

Леди Гага Бразильд үнэгүй тоглолт хийлээ

Уг тоглолт хоёр сая хүнийг хамарсан

Text: Ц. Усанболор


Америкийн под дуучин Леди Гага өнгөрөгч бямба гарагт Бразилийн Рио-де-Жанейро хотын Копакабана далайн эрэг дээр үнэгүй тоглолт зохион байгууллаа. Энэ үдэш ойролцоогоор хоёр сая хүн цугларсан бөгөөд энэ нь уран бүтээлчийн хувьд түүний хамгийн олон хүн цуглуулсан тоглолтуудын нэг болж байгаа юм. 

Леди Гага тайзнаа Бразилийн төрийн далбаа болон үндэсний хөл бөмбөгийн багийн өнгө төрхөөс сэдэвлэсэн хувцастай гарч ирсэн бөгөөд Abracadabra, Bloody Mary, Alejandro, Killah зэрэг хит уран бүтээлүүдээ толилууллаа.

Тоглолт Рио-де-Жанейро хотын захиргаа болон Santander банкны санаачилгаар Todo Mundo no Rio төслийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд хотын аялал жуулчлал болон эдийн засгийг сэргээх зорилготой юм. Уг төслийг Bonus Track хариуцан хэрэгжүүлсэн ба тус компани Мадонна, Rolling Stones болон Пол Маккартнигийн тоглолтуудыг хариуцан ажиллаж байсан туршлагатай билээ. Леди Гагагийн энэхүү тоглолт нь хотын захиргаанд ойролцоогоор 100 сая ам.долларын орлого авч ирэх магадлалтай хэмээн тооцоолсон байна.

Леди Гага Бразильд үнэгүй тоглолт хийлээ (фото 1)
Леди Гага Бразильд үнэгүй тоглолт хийлээ (фото 2)
Леди Гага Бразильд үнэгүй тоглолт хийлээ (фото 3)
Леди Гага Бразильд үнэгүй тоглолт хийлээ (фото 4)
Леди Гага Бразильд үнэгүй тоглолт хийлээ (фото 5)
Леди Гага Бразильд үнэгүй тоглолт хийлээ (фото 6)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх