Хайх

Лего түүхэн дэх хамгийн үнэтэй тоглоомын цуглуулгаа танилцууллаа

Лего түүхэн дэх хамгийн үнэтэй тоглоомын цуглуулгаа танилцууллаа

999.99 ам.доллароор худалдаалагдана

Text: Ц. Усанболор


Lego компани өөрийн түүхэн дэх хамгийн өндөр үнээр зарагдах шинэ бүтээгдэхүүн гаргасан тухайгаа зарлалаа. Энэ нь алдарт Star Wars цувралаас сэдэвлэсэн Death Star угсардаг тоглоом юм. Шинэ бүтээгдэхүүн 999.99 ам.доллароор худалдаалагдах тухай The Verge мэдээллжээ.

Death Star угсардаг тоглоом нь Ultimate Collectors Series цувралд багтах бөгөөд хэмжээ нь 70 см өргөн, 79 см өндөр, 29 см гүн аж. Тус цуглуулга нийт 9,021 ширхэгээс бүрдэх ба жижиг хэсгүүдийн тоогоороо рекорд тогтоогоод амжжээ. Цувралд нийт 38 дүр багтааж, нэмэлтээр шинэ дүрүүдийг ч мөн бүтээсэн гэнэ. Мөн зохион бүтээгчид кино зохиол дээр гардагчлан үндсэн байршлуудыг улам баяжуулж,  Star Wars-ын орчныг лего ертөцн рүү шинэчлэн буулгажээ. Үүнд эзэнт гүрний шатлал, буудалцааны өрөө, холбооны хэсэг болон бусад олон өрөөг багтааж өгсөн байна. Хамгийн гол онцлог нь зургаан давхрыг холбосон цахилгаан шат болон штурмовикийн жижиг дүрсийг багтаасан явдал юм.

Дашрамд дурдахад шинэ багцын худалдаа аравдугаар сарын 1-ний өдрөөс Lego Insiders гишүүдэд, аравдугаар сарын 4-нөөс бусад бүх худалдан авагчдад нээлттэй худалдаалагдаж эхлэх юм. Ийм өндөр үнэтэй тоглоомын цуглуулгууд нь гол төлөв бүтээлч амралт, интерьерт ашиглах боломжийг үнэлдэг насанд хүрэгчдэд зориулагдсан байдаг билээ.

Лего түүхэн дэх хамгийн үнэтэй тоглоомын цуглуулгаа танилцууллаа (фото 1)
Лего түүхэн дэх хамгийн үнэтэй тоглоомын цуглуулгаа танилцууллаа (фото 2)
Лего түүхэн дэх хамгийн үнэтэй тоглоомын цуглуулгаа танилцууллаа (фото 3)
Лего түүхэн дэх хамгийн үнэтэй тоглоомын цуглуулгаа танилцууллаа (фото 4)
Лего түүхэн дэх хамгийн үнэтэй тоглоомын цуглуулгаа танилцууллаа (фото 5)
Лего түүхэн дэх хамгийн үнэтэй тоглоомын цуглуулгаа танилцууллаа (фото 6)
Лего түүхэн дэх хамгийн үнэтэй тоглоомын цуглуулгаа танилцууллаа (фото 7)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх