Хайх

Museo Atlántico: Европын анхны усан доорх музей ямар харагддаг вэ?

Museo Atlántico: Европын анхны усан доорх музей ямар харагддаг вэ?

Лансароте арлын ойролцоох ер бусын музей

Text: Buro.Mongolia


Зураг:

Канарын арлуудад харьяалагддаг Лансароте арлын ойролцоо, 12-15 метрийн далайн гүнд Museo Atlántico гэдэг нэгэн гайхалтай музей уржигдар нээлтээ хийлээ. Museo Atlántico-г Их Британийн уран бүтээлч Жейсон деКёр Тейлор санаачилж байгуулсан бөгөөд тэрээр уг төсөлд хоёр жилийн хугацааг зарцуулжээ. Далайн гүнд 10 өөр түүхийг өгүүлэх нийт 300 ширхэг уран баримал оршиж байгаа.

Мэдээж энэхүү ер бусын музейг үзэж сонирхохын тулд заавал шумбагч байх албагүй. Далайн гүн рүү шумбах хүсэлгүй хүмүүст зориулж тусгай шилэн шалтай завь үзмэрүүд дээгүүр явах болно.

Сонирхуулахад Жейсон өмнө нь Мексик ба Гренад улсад ийм төрлийн баримлаар хийсэн музей нээж байсан юм.

цааш үзэх