Хайх

Netflix үзэгчдэд цувралын үйл явдлыг удирдах боломж олгоно

Netflix үзэгчдэд цувралын үйл явдлыг удирдах боломж олгоно

Телевизийн удирдлагаар

Text: Бюро 24/7


Зураг:

"The Crown", "House of Cards" зэрэг алдартай цувралуудыг бүтээсэн Netflix компани үзэгчдэд тухайн цувралын үйл явцад оролцох боломж олгох цоо шинэ технологи боловсруулж байна. Энэ нь үзэгчид телевизийн удирдлага ашиглан цувралын үйл явдалд өөрсдөө нөлөөлж, өөрчлөх боломж олгох аж.

"Цуврал кино цаашид хэрхэн өрнөх үйл явцыг үзэгчид өөрсдөө сонгож болох олон талын хувилбар дээр бид ажиллаж байна. Бүх контентууд олон нийтэд нээлттэй байх ба үзэгчид өөрсдөө үйл явдлыг хэрхэн чиглүүлэхээ шийднэ. Тиймээс одоо юу болохыг харах л үлдлээ. Цуврал бүтээгчдийн хувьд энэ бол цоо шинэ зүйл юм" гэж Netflix-ийн төлөөлөгч ярьжээ.

Ийм төрлийн систем үзэгчид төдийгүй зураг авалтын үйл явцад ч нөлөөлөх болно. Учир нь зураг авалтын баг зөвхөн нэг үйл явдлын тухай хүүрнэх биш хэд, хэдэн хувилбар дээр ажиллах хэрэг гарч байгаа юм.

Үзэгчдийн саналаар өрнөдөг форматтай хамгийн анхны цуврал хүүхдүүдэд зориулсан шоу байх бөгөөд Netflix энэ жил хийхээр төлөвлөжээ.

 

 

цааш үзэх