Хайх

Онцлох арга хэмжээ: Kings of Convenience хамтлаг Монголд анх удаа тоглолтоо хийнэ

Онцлох арга хэмжээ: Kings of Convenience хамтлаг Монголд анх удаа тоглолтоо хийнэ

Text: Buro.Mongolia


Хөнгөн хэмнэлтэй, гайхамшигтай хөг аялгуутай дуунуудаараа инди хөгжмийн ертөнцөд танигдаж чадсан Kings of Convenience хамтлагийн тухай бид сонирхолтой мэдээллийг бэлтгэн хүргэсэн. Тэгвэл тус хамтлагийн бүрэн хэмжээний тоглолт Монголд анх удаа зохион байгуулагдахаар болсныг та магадгүй дуулсан биз ээ.

Онцлох арга хэмжээ: Kings of Convenience хамтлаг Монголд анх удаа тоглолтоо хийнэ (фото 1)

Ердөө ганцхан өдөр тоглогдох энэхүү тоглолтоор тэд сонсогчдынхоо чихэнд хоногшсон алдартай бүтээлүүдээ толилуулахаас гадна таван жилийн турш таван өөр улсад бичигдсэн гэгдээд буй “Peace or Love” цомогт багтсан дуунуудаа Монгол дахь сонсогчдодоо хүргэхээр бэлдээд байгаа юм. Уг тоглолтыг өнгөрсөн долоодугаар сард английн экспериментал рок хамтлаг болох Black Midi-г Монгол улсад урьж авчирч байсан 1737 Entertainment зохион байгуулж байгаа бөгөөд тэд Kings of Convenience хамтлагийн тоглолтыг ч мөн адил олон улсын чанар, стандартад бүрэн нийцүүлэн үзэгчдэдээ хүргэхээр зорьж байгаа гэдгийг дуулгахад таатай байна. 

"Kings Of Convenience - Live in Ulaanbaatar" тоглолт энэ Бямба гарагт буюу гуравдугаар сарын 16-ны өдөр 21:00 цагт Steppe Arena ордонд зохиогдоно. Тоглолтын тасалбарыг shoppy.mn платформоос худалдан авах боломжтой.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх