Хайх

Бет Хармоны түвшин: \"The Queen's Gambit\" цувралын гол баатартай хамт шатар тоглох уу?

Бет Хармоны түвшин: "The Queen's Gambit" цувралын гол баатартай хамт шатар тоглох уу?

Chess апп

Text: Buro.Mongolia


Зураг:

Шатрын гоц авьяастан охины тухай өгүүлдэг Netflix-ийн "The Queen's Gambit" цувралын ачаар шатрын спорт сонирхогчдын тоо дэлхий даяар огцом өссөн билээ. Тухайлбал арваннэгдүгээр сарын дундаас эхлэн онлайн шатрын Chess аппад өдөрт л гэхэд 100,000 шинэ хэрэглэгч бүртгэгдэж байгаа гэжээ.

Тэгвэл тус апп үүнийг тохиолдуулан цувралын гол баатар Бет Хармоны виртуал хувилбарыг бүтээсэн байна. Өөрөөр хэлбэл одоо хүссэн хүн бүр "The Queen's Gambit" цувралын гол баатрын эсрэг шатар тоглох боломжтой боллоо. Энэхүү бот нь Бет Хармоны шатрын стиль, тактик гээд цувралын гол баатрын бүхий л чадварыг өөртөө агуулсан байна.

Хэрэглэгчид тоглох түвшинг өөрсдөө тохируулж болно. Жишээ нь Бет нас залуу байх тусам (анхан шат нь дөнгөж шатар тоглож сурч буй 8 настай Бетээс эхэлнэ) тоглоом илүү хялбар байх юм. Тоглоом нийт долоон түвшинтэй бөгөөд бүх үе шат нь Бет Хармоны шатрын амжилт болон цувралын үйл явдалтай холбогдоно.

Бет Хармоны түвшин: "The Queen's Gambit" цувралын гол баатартай хамт шатар тоглох уу? (фото 1)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх