Хайх

\"Салхинд туугдагсад\" кино HBO Max-д эргэн ирнэ

"Салхинд туугдагсад" кино HBO Max-д эргэн ирнэ

Боолчлол болон түүхэн нөхцөл байдлын тухай удиртгал хэсэг нэмжээ

Text: Buro.Mongolia


Арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг тэмцдэг Black Lives Matter хөдөлгөөний эсэргүүцлээс шалтгаалан HBO Max стриминг тавцан 1939 оны "Gone with the Wind" буюу "Салхинд туугдагсад" киног түр хугацаагаар хөтөлбөрөөсөө хасаад байсан юм. Тэгвэл тэд одоо тус киноны эхлэлд Чикагогийн кино урлагийн их сургуулийн профессор Жаклин Стюартын арьс өнгөөр ялгаварлах үзлийн тухай удиртгал хэсгийг нэмэн эргэн кино сандаа байршуулахаар болжээ.

"Салхинд туугдагсад" бол цаг хугацааны бүтээгдэхүүн. Харамсалтай нь тухайн цаг үед Америкийн нийгэмд түгээмэл байсан үндэстний болон арьс өнгөний асуудлыг дүрслэн харуулдаг. Арьс өнгөөр ялгаварласан тэдгээр дүрслэлүүд нь өнөөдөр ч буруу, тухайн үед ч буруу байсан. Тиймээс бид энэ киног ямар нэгэн тайлбаргүй хэвээр үлдээх нь хариуцлагагүй гэж үзсэн" гэж HBO Max албан ёсны тайлбартаа дурджээ.

Эргэн сануулахад "Салхинд туугдагсад" кино нь 1939 онд нээлтээ хийж, найман Оскарын шагнал хүртэж байсан юм.

цааш үзэх