Хайх

Шинэ \"Gossip Girl\" цувралын анхны зургууд цацагдлаа

Шинэ "Gossip Girl" цувралын анхны зургууд цацагдлаа

Метрополитен музейн алдарт шатан дээр цувралын шинэ баатрууд дахин цугларлаа

Text: Buro.Mongolia


Зураг:

HBO Max стриминг тавцан "Gossip Girl" цувралыг шинэчлэн хийж байгаа талаар бид өмнө нь мэдээллэж байсан билээ. Тэгвэл өнгөрсөн тавдугаар сард цар тахлын улмаас энэхүү төслийн зураг авалт түр зогсоод байсан бол одоо уран бүтээлчид эргээд ажилдаа орсныг зураг авалтын талбайд дарсан шинэ зургууд баталж байна.

Тодруулбал шинэ жүжигчдийн бүрэлдэхүүн Нью-Йорк хотын Метрополитен музейн шатан дээр сууж байгаагаар дуранд буужээ. Цувралын анхны хувилбарын гол дүрүүд болох Серена Ван Дер Вудсен, Блэр Уолдорф нар өөрсдийн "минионуудын" хамтаар яг энэ шатан дээр сууж, хуйвалдаанаа зохиодог байсан гэдгийг шүтэн бишрэгчид маш сайн мэдэж байгаа биз ээ.

Шинэ "Gossip Girl" цувралын анхны зургууд цацагдлаа (фото 1)

Шинэ "Gossip Girl" цувралын үйл явдал анхны "Gossip Girl" цувралын төгсгөлөөс найман жилийн дараа өрнөх бөгөөд энэ удаад Нью-Йоркийн шинэ үеийнхэн дээр төвлөрч, олон нийтийн сүлжээний шинэ эринийг илүү дэлгэрэнгүй харуулах юм. Мөн цувралын продюсерууд шинэ хувилбарыг илүү орчин үеийн, цаг үетэйгээ нийцсэн болгохын тулд жүжигчдийн багт өнгөт арьстай, ЛГБТ дүрүүдийг нэмнэ гэдгээ мэдэгдсэн билээ. Харин жүжигчдийн бүрэлдэхүүний хувьд Илай Браун, Уитни Пик, Саванна Смит, Эван Мок, Жордан Александр, Томас Доэрти, Эмили Элин Линд, Тави Гевинсон зэрэг дандаа шинэ үеийн залуу жүжигчид Нью-Йоркийн cool залуусын дүрийг бүтээх болно.

Одоогоор нийт 10 ангиас бүрдэх цувралын эхний улирал 2021 онд цацагдана гэсэн төлөвлөгөөтэй байгаа юм.

Шинэ "Gossip Girl" цувралын анхны зургууд цацагдлаа (фото 2)

Шинэ "Gossip Girl" цувралын анхны зургууд цацагдлаа (фото 3)

цааш үзэх