Хайх

Софи Тернер, Мэйси Уильямс нар нөхөрлөлийнхөө тухай кино хийхээр төлөвлөж байна

Софи Тернер, Мэйси Уильямс нар нөхөрлөлийнхөө тухай кино хийхээр төлөвлөж байна

Энэ талаар Софи Тернер жүжигчин Жессика Честейнд ярьжээ

Text: Buro.Mongolia


Зураг:

"Game of Thrones" цувралд эгч дүү Старкын дүрийг бүтээсэн жүжигчин Софи Тернер ба Мэйси Уильямс нар бодит амьдрал дээр маш сайн найзууд гэдгийг тэдний Instagram хуудсыг дагадаг хүн бүр мэдэж байгаа биз ээ. Харин тэд одоо өөрсдийн нөхөрлөлийн тухай кино хийхээр төлөвлөжээ.

Софи Тернер "Мэйси миний хамгийн сайн найз. Бидний нөхөрлөл их бат бөх. Би өмнө нь хэнтэй ч ингэж нөхөрлөж үзээгүй. Тиймээс бид хоорондоо онцгой холбоотой санаа нийлсэн хүмүүсийн тухай өгүүлэх нөхөрлөлийн талаар кино зохиол бичихийг хүсэж байгаа" хэмээн жүжигчин Жессика Честэйнтэй хийсэн ярилцлагынхаа үеэр дурджээ (Vogue Paris сэтгүүлд зориулсан видео ярилцлага).

Мөн Их Британийн жүжигчин бүсгүй нэг л өдөр жүжигчний мэргэжлээс илүү зүйл хийхийг хүсдэг хэмээн ирээдүйн карьерынхаа талаар хуваалцсан байна. "Жүжигчин хүн уран бүтээлийн хувьд эрх мэдэл нь хязгаарлагдмал байдаг. Харин би уран бүтээлээ бүрэн хяналтдаа авч, өөрийн төсөөллийг бусдад харуулахыг хүсэж байна" гэж Софи Тернер нэмж дурджээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх