Хайх

“Star Wars” киноны есдүгээр ангийн тов зарлагдлаа

“Star Wars” киноны есдүгээр ангийн тов зарлагдлаа

Киноны шүтэн бишрэгчдийн анхааралд

Text: Buro.Mongolia


Зураг:

"Оддын Дайн" киноны "Star Wars: Episode IX" гэх нэртэй есдүгээр анги 2019 оны тавдугаар сарын 24-нд нээлтээ хийх болсныг тус киноны албан ёсны вебсайт мэдэгдлээ. Киноны төлөөлөгчид мөн шинэ төслийн найруулагчаар Колин Треверроу ажиллах болсныг энэхүү мэдэгдэлд дурджээ.

Сануулж хэлэхэд Райан Жонсоны найруулсан "Star Wars: The Last Jedi" нэртэй "Star Wars" киноны наймдугаар анги  2017 оны арванхоёрдугаар сарын 15-нд нээлтээ хийх нь нэгдүгээр сард тодорхой болсон юм.

Харин яг одоогийн байдлаар Жорж Лукасын бүтээсэн "Star Wars" франчайзын нийт долоон анги дэлгэцэнд гарсан байгаа. Мөн үүнээс гадна 2016 оны арванхоёрдугаар сард "Rogue One: A Star Wars Story" гэх нэртэй спин-офф кино нээлтээ хийж, нийт нэг тэрбум гаруй долларын орлого олсон билээ.

цааш үзэх