
Tony Awards 2025: Улаан хивсний ёслол дээрх шилдэг төрхүүд
78 дахь удаагийн наадам
Театр урлагийн шилдгүүдийг тодруулдаг 78 дахь удаагийн Tony Awards Нью-Йорк хотын Radio City Music Hall-д ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Энэ жилийн үдэшлэгийг 2016 оны Тони шагналт жүжигчин, дуучин Синтиа Эриво хөтлөн явуулсан бөгөөд түүний хошин мэдрэмж, сэтгэл хөдөлгөм хөтлөлт үзэгчдийг байлдан дагуулж чадсан юм.
Энэ жилийн хувьд Death Becomes Her, Maybe Happy Ending, Buena Vista Social Club зэрэг Бродвейн шоунууд тус бүр арван номинацид нэр дэвшсэн ба шилдэг жүжигчний шагналын төлөө жүжигчин Жорж Клуни, Сэди Синк, Сара Снук, Боб Одденкирк зэрэг уран бүтээлчид өрсөлджээ.
Tony Awards-д хүрэлцэн ирсэн алдартнууд уран бүтээлээрээ өрсөлдөхийн зэрэгцээ өөрсдийн бүрдүүлсэн глэмур, дэгжин дүр төрхөөрөө улаан хивсний ёслолыг чимж үдшийн өнгө төрхийг улам бүр тодотгож өгдөг билээ. Энэ жилийн хувьд зургаан удаагийн Тони шагналт Одра МакДональд тус үдэш нил ягаан өнгийн шлейфтэй, хар саатай даашинз өмсөн ихэмсэг төрхийг бүрдүүлсэн бол Кристин Ченовет тод цэнхэр өнгийн Christian Siriano ордны корсетон даашинзаар гоёсон харагдлаа.
Ингээд 2025 оны Тонигийн шагнал гардуулах ёслолын улаан хивсэн дээрх шилдэг төрхүүдтэй танилцацгаая.


















Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт