Хайх

Венецичүүдтэй хамт кино үзье: DE DJESS - MIU MIU

Венецичүүдтэй хамт кино үзье: DE DJESS - MIU MIU

Women's tales #9

Text: Buro.Mongolia


Венецийн 72 дах удаагийн кино наадам өнөөдөр эхэлж байгаа билээ. Энэ жилийн наадмыг Эверест кино нээхэд хэдхэн цаг үлдээд байна

Кино ертөнцийн хамгийн халуухан цэг болсон Венецид өнөө орой сэтгэл хөдлөл өндөр байх бололтой. Учир нь айдас, догдол дүүрэн бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн Эверест кино энэ жилийн кино наадмыг нээнэ. Дэлхийн дээвэр өөд гарахыг хүссэн зоригт уулчдад тохиолдох саад бэрхшээлийн тухай энэхүү кинонд өгүүлдэг. Тэд амжилтандаа итгэлтэй байсан ч аянга цахилсан айхтар шуурганы өмнө нь ямар ч бэлтгэлтэй байгаад нэмэргүй ажээ. Гэвч итгэл найдвар, хайр, гэр бүлийн төлөөх сэтгэл бүхэн ямар ч уур хилэн, өвдөлт, шантрал байсан дийлэх хүчтэй бололтой.

 

Венецийн 72 дахь наадам энэ жил нүүр царайгаараа Настасья Кинскиг сонгосон билээ. Наадам есдүгээр сарын 12-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд ямар кинонууд гарахыг сонирхож байвал та энэхүү цахим хуудаснаас үзээрэй. Бид энд буй хөтөлбөрөөс шүүж үзээд загварлаг, бас эмэгтэйлэг уншигчиддаа зориулж маргааш буюу есдүгээр сарын 3-нд Венецийн кино наадамд толилуулагдах Miu Miu -гийн De Djess богино хэмжээний киног санал болголоо. Тус кинонд далайгаас хөвөн гарч ирсэн амьд даашинзуудын тухай, тэд яг л хүн шиг баярлаж, бас гомддог болохыг харуулна. Miu Miu брэнд өмнө нь "Women's tale" нэртэй 8 цуврал гаргаж байсан бол 2015 оны хавар танилцуулсан 9, 10-р хэсгүүдээ Венецид толилуулах болсон юм. Ингээд бүгдээрээ энэ киног яг л Венецид байгаа юм шиг  үзэцгээе.

 

 


цааш үзэх