Хайх

Уилл Смит яагаад Оскарын тайзан дээр жүжигчин Крис Рокыг цохив?

Уилл Смит яагаад Оскарын тайзан дээр жүжигчин Крис Рокыг цохив?

Тавилттай жүжиг үү? Жинхэнэ маргалдаан үү?

Text: Buro.Mongolia


94 дэх удаагийн Оскарын наадмын үеэр шуугиан тарьсан маш их үйл явдал тохиолоо. Тэр дундаас яг одоо цахим орчинг доргиож буй нь Уилл Смит болон жүжигчин Крис Рокийн дунд өрнөсөн үл ойлголцол байв. Тодруулбал, Крис Рок шилдэг баримтат киноны ялагчийг зарлахаар тайзнаа гарч ирэн ярихдаа алопец буюу үс халзралтын эмгэгтэй тулгарч үсээ хуссан Уилл Смитын эхнэр Жада Пинкетт-Смитыг “G.I.Jane”-тэй адилтган шоглосон юм. Түүний үгийг сонссон Уилл Смит тайзан дээр гарч Крис Рокыг цохисон бөгөөд буцаад үзэгчдийн суудалд суун “Хараал идсэн яриандаа миний эхнэрийн нэрийг бүү дурд” хэмээн орилсон байна. Улмаар Уилл Смит шилдэг эрэгтэй жүжигчний шагналаа гардаж үг хэлэхдээ Америкийн кино академиас болон бусад нэр дэвшигчдээс уучлалт гуйсан билээ.

Хүмүүсийг ихэд цочроосон энэхүү явдлыг дийлэнх хүмүүс тавилттай жүжиг байсан хэмээн үзэж, харин зарим нь Смитын нүүрний хувирал, сэтгэл хөдлөлөөс харахад жинхэнэ байсан гэж дүгнэжээ. Түүнчлэн тус үйл явдлыг Америкийн ABC сувгаар дууг нь хааж гаргасан бол Австрали, Японы сувгууд ямар нэг хязгаарлалтгүйгээр шууд дамжуулан хүргэсэн юм.

Жада Пинкетт Смитын хувьд үс халзралтынхаа талаар өөрийн Instagram хуудсандаа “Үс минь халзарч эхлэхэд би маш их айсан. Нэг л өдөр усанд орсны дараа үс минь туг тугаараа унаж байсан. Гэхдээ би үүнийг нуух биш нүүр тулахаар шийдэж хэнд ч тархины өвчтэй мэт сэтгэгдэл төрүүлэхгүйн тулд үсээ хуссан. Алопец бид хоёр найзлах болно” гэсэн тайлбартайгаар хуваалцаж байсан билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх