Хайх

Загварын блогер Лея Сфез уран баримал гаргалаа

Загварын блогер Лея Сфез уран баримал гаргалаа

“La Femme Bleue”

Text: Buro.Mongolia


Францын загварын блогер, загвар өмсөгч Лея Сфез “La Femme Bleue” хэмээх нэртэй уран баримлаа гаргажээ. Тэрээр энэхүү баримлаа багын найз, уран бүтээлч Хермойн Бординтой хамтран урласан байна. Гүн цэнхэр өнгөтэй, нумарсан хэлбэртэй уг баримлаараа эмэгтэйлэг байдал ба эрх чөлөөг илэрхийлсэн бөгөөд өрөөг тань бүхэлд нь амь оруулж, өвөрмөц уур амьсгал нэмнэ гэдгийг Лея Сфез онцолсон юм.

Уран барималч Хермойн Бордин бүтээлээ туурвихдаа эмэгтэй хүний биеийн гоо үзэсгэлэнгээс бүтээлч сэдэл авдаг ба “La Femme Bleue” бүтээлдээ ч бас энэхүү арга барилаа тусгажээ. “Би эмэгтэй хүн бүрийг уран барималчаар төсөөлдөг. Учир нь тэд өөр өөрсдийн арга барилаар амьдралаа урладаг шүү дээ. Тиймдээ ч энэхүү төсөөллөө уран бүтээлүүддээ тусгадаг” хэмээн тэрээр ярьжээ.

“La Femme Bleue” баримал нь цөөн тоотойгоор худалдаанд гарж байгаа бөгөөд Хермойн Бордины хуудсаар борлуулагдахаар болжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх