Хайх

\"Жигшмээр\": Фрэнсис Форд Коппола ч мөн Marvel-ын кинонуудын эсрэг байр суурьтай байна

"Жигшмээр": Фрэнсис Форд Коппола ч мөн Marvel-ын кинонуудын эсрэг байр суурьтай байна

Тэрбээр Мартин Скорсезетэй санал нийлэв

Text: Buro.Mongolia


Зураг:

Саяхан алдарт кино найруулагч Мартин Скорсезе Marvel-ын кинонуудыг "кино биш" хэмээн хэлж шуугиан тарьж байсан билээ. Тэгвэл одоо "Загалмайлсан эцэг" киног бүтээсэн домогт найруулагч Фрэнсис Форд Коппола Marvel-ын бүтээлүүдийн талаар өөрийн үзэл бодлоо хуваалцлаа. Тэрбээр Лион хотод зохиогдсон Люмьер ах дүүсийн нэрэмжит шагнал гардуулах ёслолын үеэр супер баатруудтай киноны эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.

Фрэнсис Форд Коппола "Мартин Marvel-ын бүтээлүүдийг 'кино биш' гэж үнэн хэлсэн. Яагаад гэвэл бид киноноос ямар нэг зүйлийг сурч, соён гэгээрэл, мэдлэг, урам зоригийг олж авдаг. Би нэг киног ахин дахин үзсэнээр яг юу олж авахыг үнэндээ мэдэхгүй байна. Мартин тэр кинонуудыг 'кино биш' гэж хэлсэн нь үнэндээ зөөлдсөн. Тэр энэ кинонуудыг жигшмээр гэж хэлээгүй. Харин би бол тэгэж хэлнэ" гэжээ.

Эргэн сануулахад кино найруулагч Мартин Скорсезе Marvel-ын кинонуудын талаар "Би үзэх гэж хичээсэн. Гэхдээ энэ кино биш. Яаж ч сайн бүтээгдсэн байсан, тухайн нөхцөл байдалд жүжигчид яаж ч сайн жүжиглэх гэж хичээсэн Marvel-ын бүтээлүүд сэдэвчилсэн парктай л дөхөж очно. Сэтгэл хөдлөл болон сэтгэл зүйн мэдрэмжээ бусдад илэрхийлдэг кино бол биш" хэмээн хэлж байсан юм.

цааш үзэх