Хайх

Бюро 24/7 Playlist: 2018 оны Оскарын наадамд өрсөлдөж буй шилдэг дуунууд

Бюро 24/7 Playlist: 2018 оны Оскарын наадамд өрсөлдөж буй шилдэг дуунууд

Шилдэг дуу ба шилдэг хөгжмийн зохиол

Text: Buro.Mongolia


Өчигдөр кино урлагийн салбарын хамгийн нэр хүндтэй арга хэмжээнүүдийн нэг болох Оскарын шагнал гардуулах ёслолын нэр дэвшигчид зарлагдаж, дэлхий нийтээрээ кино наадмаар "амьсгалж" эхэллээ. Тиймээс энэ долоо хоногийн плейлистээ бид 90 дэх удаагийн Оскарын наадамд өрсөлдөж байгаа шилдэг кинонуудыг улам бүр утга төгөлдөр болгож өгсөн дуунуудаар бүрдүүлж байна. Бидний бэлдсэн энэхүү плейлистэд "Шилдэг дуу" ба "Шилдэг хөгжмийн зохиол" гэсэн хоёр номинацид нэр дэвшээд байгаа уран бүтээлүүд орлоо.

Энэ жил "Шилдэг дуу" номинацид нийт таван бүтээл нэр дэвшсэн байна. Тухайлбал Мэри Ж. Блайжийн "Mighty River" сингл (Mudbound киноны дуу), Суфьян Стивенсийн "Mystery of Love" (Call Me by Your Name кинонд ашиглагдсан), Андра Дэй болон рэппер Common нарын хамтарсан "Stand up for Something" (Marshall киноны дуу) болон бусад бүтээлүүд багтжээ.

"Шилдэг хөгжмийн зохиол" номинацийн төлөө мөн л таван бүтээл өрсөлдөж байна. Жишээ дурдахад алдарт хөгжмийн зохиолч Ханс Циммер "Dunkirk" кинонд нийт 11 ая зохиосноор "Шилдэг хөгжмийн зохиол" төрөлд шагнал хүртэх өндөр магадлалтай байна. Мөн яг энэ төрөлд Жон Уильямс "Star Wars: The Last Jedi" киноны нийт 20 дуутай хөгжмийн зохиолоор нэр дэвшжээ. Гэхдээ бид энэхүү плейлистэд тухайн киноны хөгжмийн зохиолд багтсан бүх дуунуудыг биш харин цахим ертөнцөд хамгийн олон удаа сонссон уран бүтээлүүдийг оруулсан байгаа.

цааш үзэх