Хайх

Бусдаас онцгойрох цүнхнүүд: Ines Figaredo-гийн Delusions цуглуулга

Бусдаас онцгойрох цүнхнүүд: Ines Figaredo-гийн Delusions цуглуулга

Анхаарлаа хандуулаарай

Text: Buro.Mongolia


Зураг:

Мадрид хотоос гаралтай дизайнер Инес Фигаредо Delusions нэртэй шинэ, зугаатай цүнхний цуглуулга танилцууллаа

Дизайнерын хэлж буйгаар тэр шинэ цуглуулгынхаа санааг өөрийн дотоод ухамсрынхаа гүнээс олж авчээ. "Бид хором зуурын үзэгдлүүдээс бүрдсэн ертөнцөд амьдарч байна. Баяр баясгалан богино хугацаанд үргэлжилж, хүлээлт бодит бус байдаг. Мөрөөдөл айдас болон хувирч, харилцаа холбоо утгаа алдсан энэ үед сэтгэлээр унахгүй байхын аргагүй мэт санагдана. Энэ ертөнцөд амьд үлдэхийн тулд итгэл найдвараар дүүрэн байх хэрэгтэй" хэмээн Инес Фигаредо ярьжээ.

Фигаредогийн 2011 онд үүсгэн байгуулсан брэнд бодит байдлын хил хязгаарыг тэлж, хүмүүсийг төсөөллийн ертөнцөд хүргэдгээрээ алдаршсан юм.

Бусдаас онцгойрох цүнхнүүд: Ines Figaredo-гийн Delusions цуглуулга (фото 1)

Delusions цуглуулгад сюрреалист нүдний дүрстэй клач, олон өнгийн үслэг эдлэл, мөн морин тойрог ба алим хэлбэрийн цүнх багтсан байна. Эдгээр дахин давтагдашгүй, өвөрмөц, урлагийн бүтээл мэт цүнхнүүдийг бүтээхдээ Инес Фигаредо Испаний арьс шир боловсруулах онцгой аргачлалыг ашигласан гэнэ.

Бусдаас онцгойрох цүнхнүүд: Ines Figaredo-гийн Delusions цуглуулга (фото 2)

"Бүсгүйчүүд миний цүнхийг барьснаар өөрийн хувийн, цор ганц онцгой байдлаа илтгэж, эрх чөлөөг мэдэрч, өөр ертөнцөд амьдарч, бусдаас онцгойроосой гэж би хүсч байна" хэмээн Инес нэмж хэллээ.

цааш үзэх