Хайх

Balmain брэндийн хаврын цуглуулга: Парисын дуурийн театр дахь диско үдэшлэг

Balmain брэндийн хаврын цуглуулга: Парисын дуурийн театр дахь диско үдэшлэг

Хавар-зун 2020

Text: Бюро 24/7


Дизайнер Оливье Рустен хавар-зун 2020 улирлын загварын шоугаа Парисын Гарнье дуурийн театрт зохион байгууллаа. Цуглуулгын зарим загварууд дуурийн театрын дотоод заслаас санаа авсан мэт орчинтойгоо төгс уусаж үнэхээр гайхалтай дүр зургийг бий болгож байлаа. Тодруулбал хар-цагаан өнгийн геометрийн хэлбэр дүрстэй хослолууд шалны хээг давтаж, уулын болор чулуугаар хийгдсэн даашинзууд театрын аварга том гэрлийн бүрхүүлүүдтэй хосолж байсан юм.

Харин цуглуулгын бусад загварууд диско хэв маягаар хийгдсэн бөгөөд төрөл бүрийн өнгөтэй гялалзсан материал, цацаг, металлик чимэглэлээр баялаг байлаа. Үндсэн загварууд нь хурц мөртэй пиджак, трапеци өмд болон хуниастай юбка байсан бөгөөд аксесуарын хувьд тэгш өнцөгт нарны шил бүх төрхийг чимэн анхаарлын төвд байлаа.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх