Хайх

Buro 24/7 тойм: Jil Sander, намар-өвөл 2016

Buro 24/7 тойм: Jil Sander, намар-өвөл 2016

Гялалзаж буй энгийн төрх

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

“Минималист” хэв маягтай байна гэдэг нь “нүдэнд өртөхгүй” байна гэсэн үг биш юм. Jil Sander брэндийн Родольфо Пальялунгагийн бүтээсэн шинэ цуглуулга үүний тод жишээ болжээ

Өнгөрсөн оны арван нэгдүгээр сард Jil Sander-ын бүтээлч захирал Родольфо Пальялунга Москва хотод хүрэлцэн ирсэн. Тэр үеэр Buro 24/7-гийн редактор түүнтэй уулзаж, бидний амьдарч буй "гунигтай" дэлхий ертөнц болон орчин үеийн минимализмын тухай ярилцсан юм. "Минимализм гэдэг нь эмэгтэй хүнийг хүчтэй харагдуулдаг хэв маяг биш. Миний харуулахыг хүсдэг минималист төрх нь хүч ба эмзэг байдлыг нэгтгэж байгаа. Өөрийн эмзэг байдлыг харуулах нь хүчтэй байгаагийн гол илрэл юм" хэмээн дизайнер бидэнд бодлоо хуваалцаж байсан.

Родольфо Пальялунгагийн шинэ цуглуулга түүний ярилцлагын үеэр хөндсөн хүч ба эмзэг байдлын эв нэгдлийн талаарх тэрхүү сэдвийн үргэлжлэл болсон харагдана. Загварын шоу өмдөн хослол, урт пальто ба дундаж урттай юбка гэх зэрэг даруухан хэв маягтай хар цагаан өнгийн уламжлалт загваруудаар эхэлсэн хэдий ч, шоу үргэлжлэх үед Пальяалунгагийн загварууд улам чөлөөтэй болж хувирсан. Загвар өмсөгчдийн мөр ба эгмийг ил гаргасан дан өнгийн даашинзуудын араас, хагас гэрэлтэх хул өнгийн гялалзсан юбка ба хослол гарч ирж, эцэст нь зөөлөн өнгийн хөвсгөр свитерууд тайзыг дүүргэсэн юм. Гэхдээ намрын улирлын бүх загвар дундаас дээд хэсэг нь тэгш өнцөг бүхий даруухан эсгүүртэй атлаа доод хэсэг нь хагас гэрэлтэх намирсан гялалзсан тороос бүрдсэн сарафан даашинз цуглуулгын гол санааг төгс дамжуулж байгаа мэт санагдлаа.

Ерөнхийдөө та сайтар ажигласан бол гялалзсан материал шинэ цуглуулгад чухал үүрэг гүйцэтгэсэн байгаа. Дизайнер люрекс утас, металл цацлаг, "шингэн металл" гэх мэт аргачлалыг ашиглан, энгийн бөгөөд анхаарал татам хувцаснууд бүтээжээ.

цааш үзэх