Хайх

Buro 24/7 тойм: Oscar de la Renta, pre-fall 2016

Buro 24/7 тойм: Oscar de la Renta, pre-fall 2016

Америкийн мозайк

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Питер Коппинг Oscar de la Renta-д ирснээс хойш яг нэг жил өнгөрч байна. Ойн баяраа тэмдэглэх зорилгоор дизайнер pre-fall цуглуулгаа Америк улсад зориулжээ. Тэр Грейс Келли, Мадонна гэх зэрэг олон төрлийн Холливуудын одуудын хэв маягийг цуглуулгадаа шингээсэн байна

Гэхдээ цуглуулга зөвхөн Холливуудын оддын төрхөөс бүрдсэн гэж хэлж болохгүй. Питер Коппинг цуглуулгадаа америк урлагийн шилдэг элементүүдийг, Навахо индианчуудын соёлыг, мөн Калифорнийн далайн эргийн "загварыг" оруулсан. Эдгээр олон сэдвүүд холилдсоны эцэст бага зэрэг даруухан бас хуучинсаг загвартай үдшийн урт, өдөр тутмын богино даашинзууд бий болжээ. Даашинзууд хоорондоо адилгүй, өөр өөр хэв маягтай болсон харагдлаа.

Тухайлбал цахилгаантай хар даашинз серфингийн шумбах костюмыг санагдуулах бол, "бөмбөгөр" хормойтой даашинзууд урт бээлийтэй хосолсноор эртний Холливуудын төрхийг гаргаж байгаа юм. Харин хээ угалзтай, бага зэрэг болхи даавуу нь индианчуудын сэдвийг далд утгаар хөндөж байгаа аж.

цааш үзэх