Хайх

Египетийн пирамид дунд болсон Dior брэндийн загварын шоу

Египетийн пирамид дунд болсон Dior брэндийн загварын шоу

Text: Buro.Mongolia


Dior брэнд pre-fall 2023 эрэгтэй цуглуулгын загварын шоугаа дэлхийн долоон гайхамшгийн нэг болох Египетийн Гиза пирамидуудын дунд зохион байгууллаа. Загварын ордны бүтээлч захирал Ким Жонс цуглуулгад багтсан футуристик хэв маягтай хувцаснуудаа эртний пирамидуудын урд танилцуулснаар өнгөрсөн, одоо болон ирээдүйг нэг дор цогцлоохыг зорьжээ. Мөн тэрээр Dior-ын бүтээлүүдээ туурвихдаа одон орон, гараг эрхсээс ихээхэн урам авдгаас улбаалан одон орон судлалыг анхлан хөгжүүлж байсан эртний Египетчүүдийн өлгий нутгийг сонгосон байна.

Сансар огторгуйн хээтэй цув, сайберпанк детальтай хүрэм, тэгш бус хэмтэй нөмрөг, геометрийн дүрстэй хантааз, дуулга өмссөн моделиуд техно хэмнэлд бор шаргал өнгийн элсэн цөлөөр алхаж байгаа нь бүтээлч захирлын найруулсан уран зөгнөлт богино хэмжээний кино мэт сэтгэгдэл төрүүлнэ. Цуглуулгад энэ мэт футуристик хэв маяг давамгайлж байснаас гадна Жонс өөрийн нэрийн хуудас болсон тейлор хийцтэй классик хослол, пальтог мөн толилуулсан билээ.

Загварын шоунд Роберт Паттинсон, Суки Уотерхаус, Наоми Кэмпбелл, Дэниэл Калуя, Льюис Хэмилтон, О Сэ Үн, Ча Ин Ву зэрэг алдартнууд хүрэлцэн иржээ.

Египетийн пирамид дунд болсон Dior брэндийн загварын шоу (фото 1)
Египетийн пирамид дунд болсон Dior брэндийн загварын шоу (фото 2)
Египетийн пирамид дунд болсон Dior брэндийн загварын шоу (фото 3)
Египетийн пирамид дунд болсон Dior брэндийн загварын шоу (фото 4)
Египетийн пирамид дунд болсон Dior брэндийн загварын шоу (фото 5)
Египетийн пирамид дунд болсон Dior брэндийн загварын шоу (фото 6)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх