Хайх

BeReal 2022 оны шилдэг аппаар тодорлоо

BeReal 2022 оны шилдэг аппаар тодорлоо

Z үеийнхний хэрэглэх дуртай сошиал медиа

Text: Buro.Mongolia


Apple компани 2022 оны шилдэг аппуудыг тодрууллаа. Ингэхдээ iPhone, iPad, Mac зэрэг төхөөрөмжүүдийн хэрэглээнд суурилан шалгаруулсан ба хэрэглэгчдийг төсөөллөө тэлэх, найз нөхөд, хайртай хүмүүстэйгээ холбоотой байхад хамгийн ихээр нөлөөлсөн апп, тоглоомуудыг онцолжээ. iPhone-д зориулсан шилдэг аппаар BeReal, iPad-д зориулсан шилдэг аппаар GoodNotes 5, харин iWatch-д зориулсан шилдэг аппаар дасгал, хөдөлгөөнөө хянахад тусалдаг Gentler Streak тодорлоо. Харин шилдэг тоглоомын төрөлд Apex Legends Mobile, Inscryption, Moncage нар шилдгээр шалгарчээ.

“Оны шилдгүүдийг шалгаруулахдаа өөрсдийн туршлага дээр үндэслэн шинэлэг мэдрэмж өгч, бүтээлч сэдэл төрүүлж чадсан аппуудыг сонгосон юм. Дэлхийн шилдэг технологийн компаниас эхлээд залуу энтрепренерүүдийн бүтээсэн эдгээр аппууд бидний амьдралд, хүмүүс хоорондын харилцаанд онцгой нөлөө үзүүлж байна” хэмээн Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк мэдэгдсэн юм.

Ташрамд сонирхуулахад iPhone-д зориулсан шилдэг аппаар тодорсон BeReal нь Z үеийнхний хэрэглэх дуртай платформоор нэрлэгдээд байгаа юм. Энэхүү сошиал медиа апп нь өдөрт ганц удаа зураг нийтлэх боломж олгох ба өгөгдсөн хугацаанд та болон таны хаана, юу хийж байгааг харуулах зургийг автоматаар дарж нийтэлнэ. Тэрхүү зурагтаа ямар нэгэн засвар хийх боломжгүй бөгөөд энэхүү платформд найзуудынхаа зураг дээр reaction үзүүлэхдээ өөрсдийн зургийг ашиглах, мөн сэтгэгдэл үлдээх боломжтой билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх