Хайх

MPDU Fashion Week: Ovdog брэндийн шулуун силуэт бүхий эрхэмсэг цуглуулга

MPDU Fashion Week: Ovdog брэндийн шулуун силуэт бүхий эрхэмсэг цуглуулга

Өөртөө итгэлтэй ажил хэрэгч хүмүүст зориулжээ

Text: Д.Марал


Зураг: March Nine Media

Монголын Мэргэжлийн Загвар Зохион Бүтээгчдийн Холбооноос санаачлан зохион байгуулдаг “MPDU Fashion Week” өнгөрөгч Баасан гарагт Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвд амжилттай болж өнгөрлөө. Монголын маань түүх, соёлын бахархалт өв болсон, ахмад архитектурч Б.Дамбийнямын хосгүй зураг төслөөр тэртээх 1958 онд баригдсан тус газарт нийт 11 дизайнер шинэ цуглуулгуудаа танилцуулж, хүрэлцэн ирсэн зочдыг загвараар амьсгалуулан мэдрэмжийг нь хөглөсөн билээ. Энэ удаад тус арга хэмжээ нь Монгол Улсын Соёлын Яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж “Соёлын бүтээлч сар”-н нэг хэсэг болсон юм. 

Загварын шоуны салхийг хагалж Ovdog брэнд эмэгтэй болон эрэгтэй шинэ цуглуулгаа толилууллаа. Шулуун силуэттэй сул хослолууд, нөмрөг мэт сүр ихтэй урт пальтонууд, цацган чимэглэлүүд, зөөлөн дотортой гоёмсог хар хүрэмнүүд, хөвсгөр үслэг шуба гээд загварын шоуны эхний хэсэгт моделиуд яг л Английн язгууртнууд мэт эрхэмсэг харагдлаа. Час хийсэн улаан, beige, зөөлөн нил ягаан, классик хар, гүн цэнхэр, байгалийн ногоон зэрэг өнгөнүүдээс бүрдсэн эмэгтэй хослолууд шулуун, сул өмсгөлтэй хэдий ч биеийн галбирыг тодотгож эмэгтэйлэг өнгө аяс мэдрүүлсэн юм. Түүнчлэн эмэгтэй моделиудын бүрэлдэхүүнд олны сайн мэдэх алдарт Азийн топ модель Д.Болормаа багтсанаар шоунд онцгой уур амьсгал оруулсан билээ. Харин эрэгтэй загварын хослолуудын хувьд тод зураас, дөрвөлжин хээ давамгайлсан ба түлхүү бараан өнгийг сонгожээ. Мөн бүх эрэгтэй моделиуд хар өнгийн үслэг материалтай гутлаар төрхөө загварчилсан нь этгээд бөгөөд сонирхолтой шийдэл байлаа.

Брэндийн шинэ цуглуулга эсгүүр болон хийцийн хувьд өндөр түвшинд хийгдсэн нь үзэгчдийн суудлаас шууд л харагдсан юм. Брэндийн үүсгэн байгуулагч, дизайнер Д.Овдогмидийн хэлснээр тэрээр уг цуглуулгадаа Италийн тансаг брэндүүдийн жишигт тэнцэх торгон хамба, хилэн хамба зэрэг зөвхөн байгалийн гаралтай, ноосны орцтой, цэвэр материалуудыг ашигласан байна. Мөн дизайнер шинэ загваруудаа өөртөө итгэлтэй ажил хэрэгч хүмүүст зориулсан болохоо онцолсон билээ.

MPDU Fashion Week: Ovdog брэндийн шулуун силуэт бүхий эрхэмсэг цуглуулга (фото 1)
MPDU Fashion Week: Ovdog брэндийн шулуун силуэт бүхий эрхэмсэг цуглуулга (фото 2)
MPDU Fashion Week: Ovdog брэндийн шулуун силуэт бүхий эрхэмсэг цуглуулга (фото 3)
MPDU Fashion Week: Ovdog брэндийн шулуун силуэт бүхий эрхэмсэг цуглуулга (фото 4)
MPDU Fashion Week: Ovdog брэндийн шулуун силуэт бүхий эрхэмсэг цуглуулга (фото 5)
MPDU Fashion Week: Ovdog брэндийн шулуун силуэт бүхий эрхэмсэг цуглуулга (фото 6)
MPDU Fashion Week: Ovdog брэндийн шулуун силуэт бүхий эрхэмсэг цуглуулга (фото 7)
MPDU Fashion Week: Ovdog брэндийн шулуун силуэт бүхий эрхэмсэг цуглуулга (фото 8)
MPDU Fashion Week: Ovdog брэндийн шулуун силуэт бүхий эрхэмсэг цуглуулга (фото 9)
MPDU Fashion Week: Ovdog брэндийн шулуун силуэт бүхий эрхэмсэг цуглуулга (фото 10)
MPDU Fashion Week: Ovdog брэндийн шулуун силуэт бүхий эрхэмсэг цуглуулга (фото 11)
MPDU Fashion Week: Ovdog брэндийн шулуун силуэт бүхий эрхэмсэг цуглуулга (фото 12)
MPDU Fashion Week: Ovdog брэндийн шулуун силуэт бүхий эрхэмсэг цуглуулга (фото 13)
MPDU Fashion Week: Ovdog брэндийн шулуун силуэт бүхий эрхэмсэг цуглуулга (фото 14)
MPDU Fashion Week: Ovdog брэндийн шулуун силуэт бүхий эрхэмсэг цуглуулга (фото 15)
MPDU Fashion Week: Ovdog брэндийн шулуун силуэт бүхий эрхэмсэг цуглуулга (фото 16)
MPDU Fashion Week: Ovdog брэндийн шулуун силуэт бүхий эрхэмсэг цуглуулга (фото 17)
MPDU Fashion Week: Ovdog брэндийн шулуун силуэт бүхий эрхэмсэг цуглуулга (фото 18)
MPDU Fashion Week: Ovdog брэндийн шулуун силуэт бүхий эрхэмсэг цуглуулга (фото 19)
MPDU Fashion Week: Ovdog брэндийн шулуун силуэт бүхий эрхэмсэг цуглуулга (фото 20)
MPDU Fashion Week: Ovdog брэндийн шулуун силуэт бүхий эрхэмсэг цуглуулга (фото 21)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх