Хайх

MPDU Fashion Week: Классик загварын гутал, цүнхний JK брэнд

MPDU Fashion Week: Классик загварын гутал, цүнхний JK брэнд

Text: Б.Энххүслэн


Зураг: March Nine Media

“MPDU Fashion Week”-д анх удаагаа цуглуулгаа танилцуулсан бас нэгэн брэнд бол гутал, цүнхний JK брэнд юм. JK нь 2016 оноос хойш нийт дөрвөн жилийг судалгаандаа зарцуулж, улмаар 2020 онд албан ёсоор Монголын зэх зээлд нэвтрэн өөрсдийн бүтээгдэхүүнээ санал болгож байгаа билээ. 

Брэндийн цуглуулга нь цүнх, туфли, балерина болон шаальнаас бүрдэх бөгөөд дизайны хувьд өдөр тутамд төдийгүй баяр ёслолд тохиромжтой өргөн сонголттой билээ. Цүнхнүүдийн гадна талыг нарийн аргаар боловсруулж хийсэн үхрийн ширээр, харин дотор талыг нь тугалын арьсаар хийдэг бол гуталнуудыг мөн л тугалын арьс ашиглаж, чимэглэлүүдээ ган төмрөөр хийж, алтаар өнгөлдөг байна. Загварын хувьд шинэ цуглуулгад гинжин оосортой жижиг болон том цүнхнүүд, сонгодог загварын өсгийтүүд, балеринанууд зонхилжээ. Мөн гуталнуудад эрвээхийний чимэглэл, өсгийн доторх хясаан сувд зэрэг сонирхолтой деталиуд орсон байна. 

MPDU Fashion Week: Классик загварын гутал, цүнхний JK брэнд (фото 1)
MPDU Fashion Week: Классик загварын гутал, цүнхний JK брэнд (фото 2)
MPDU Fashion Week: Классик загварын гутал, цүнхний JK брэнд (фото 3)
MPDU Fashion Week: Классик загварын гутал, цүнхний JK брэнд (фото 4)
MPDU Fashion Week: Классик загварын гутал, цүнхний JK брэнд (фото 5)
MPDU Fashion Week: Классик загварын гутал, цүнхний JK брэнд (фото 6)
MPDU Fashion Week: Классик загварын гутал, цүнхний JK брэнд (фото 7)
MPDU Fashion Week: Классик загварын гутал, цүнхний JK брэнд (фото 8)
MPDU Fashion Week: Классик загварын гутал, цүнхний JK брэнд (фото 9)
MPDU Fashion Week: Классик загварын гутал, цүнхний JK брэнд (фото 10)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх