Хайх

Шоппинг хөтөч: Хямдралын үеэр мөрдөх 8 чухал дүрэм

Шоппинг хөтөч: Хямдралын үеэр мөрдөх 8 чухал дүрэм

Text: Buro.Mongolia


Шинэ жил, Валентины өдөр, Мартын 8, Black Friday гээд жилд олонтоо тохиодог баярын өдрүүдээр брэндүүд болон томоохон дэлгүүрүүд хямдралтай худалдаа зарлаж, бидэнд хүссэн зүйлээ арай хямд үнээр авах боломжийг олгодог. Гэвч энэ үеэр өөрт хэрэгцээгүй зүйлсээ худалдан авч, төлөвлөж байснаасаа илүү их мөнгө зарцуулах нь хүн бүхэнд л тохиолддог билээ. Тиймээс бид хямдралын үеэр ухаалаг худалдан авалт хийхэд тань туслах 8 хялбар дүрмийг бэлтгэлээ.  


Шоппинг хөтөч: Хямдралын үеэр мөрдөх 8 чухал дүрэм (фото 1)

1

Шоппинг хийхээсээ өмнө хувцасны шүүгээтэйгээ ахин нэг удаа танилцах

Шоппинг хөтөч: Хямдралын үеэр мөрдөх 8 чухал дүрэм (фото 2)

Онлайнаар хувцас захиалахаасаа өмнө, аль эсвэл дэлгүүр хэсэхээсээ өмнө өөрт тань яг ямар төрлийн загварууд дутагдаж байгаа, мөн ямар хувцаснууд хангалттай байгаа гэдгийг тодорхойлох нь их чухал юм. Цаас эсвэл утсан дээрээ худалдаж авахаар шийдсэн зүйлсийн жагсаалтаа бичсэний дараа шоппинг хийвэл танд илүү амар байх болно.

2

Хувцсыг заавал өмсөж үзэх

Шоппинг хөтөч: Хямдралын үеэр мөрдөх 8 чухал дүрэм (фото 3)

Сонирхсон хувцсаа өмсөж үзэлгүйгээр шууд худалдаж авахгүй байхыг хичээгээрэй. Ялангуяа бүсгүйчүүд basic загваруудыг шууд худалдаж авах хандлагатай байдаг. Гэвч энэ нь буруу юм. Жишээ нь, загварлаг шүүгээ болгонд байдаг oversize сорочкан цагаан цамц бүр танд сайхан зохицно гэж байхгүй л болов уу. Тиймээс ямар ч тохиолдолд хувцсыг эхлээд өмсөж үзэхийг зөвлөж байна.

3

Шоппинг хийхдээ зарцуулах мөнгөний хэмжээгээ тодорхойлох

Шоппинг хөтөч: Хямдралын үеэр мөрдөх 8 чухал дүрэм (фото 4)

Санхүүгийн боломжоо эртнээс тооцоолон, тухайн үед хэдийг зарцуулахад бэлэн байгаагаа ямар нэгэн эд зүйл худалдаж авахаасаа өмнө тодорхойлсноор төлөвлөж байснаасаа ихийг үрэхгүй. Мөн онлайнаар захиалахын оронд дэлгүүрээр хэсэж байгаа тохиолдолд карт ашиглахаас татгалзаж, бэлэн мөнгөөр худалдан авалт хийгээрэй.

Шоппинг хөтөч: Хямдралын үеэр мөрдөх 8 чухал дүрэм (фото 5)

4

Аливаа эд зүйлийн чанарыг сайтар шалгах

Шоппинг хөтөч: Хямдралын үеэр мөрдөх 8 чухал дүрэм (фото 6)

Зарим дэлгүүрүүд чанаргүй, гэмтсэн бараагаа хурдан зарах үүднээс хямдралтай худалдаа зарлах тохиолдлууд бий. Тиймээс сонгосон хувцас, цүнх, аксесуар зэргийн бүрэн бүтэн байдал, доторх оёдол, шошгын сайтар шалгаж аваарай. Түүнчлэн материал нь таны арьсанд харшил өгөхгүй байх нь их чухал тул тухайн хувцсыг эмзэг биеийн хэсгүүд дээрээ буюу хүзүү, гарын шууны хэсэгт хүргэж, харшил өгч байгаа эсэхийг шалгахад илүүдэхгүй.

5

Өөрийн 12-Mo’er загвараа олох

Шоппинг хөтөч: Хямдралын үеэр мөрдөх 8 чухал дүрэм (фото 7)

12-Mo’er гэдэг нь ямар ч улиралд өмсөхөд тохиромжтой, практикал загваруудыг нэрлэдэг билээ. Жишээ нь, энгийн цагаан майк, сул силуэттэй цэнхэр сорочкан цамц, биед эвтэйхэн жийнсийг 12-Mo’er загваруудын эгнээнд оруулдаг. Тиймээс хямдралын үеэр ямар ч үед шүүгээнээсээ гаргаж ирээд өмсөж болох хувцсыг анхааралдаа аваарай.

6

Тухайн хувцас хямдраагүй байсан бол үүнийг худалдаж авах байсан уу гэж өөрөөсөө асуух

Шоппинг хөтөч: Хямдралын үеэр мөрдөх 8 чухал дүрэм (фото 8)

Сайн хямдарсан бараа бидний сонирхлыг шууд л татаж, бодлогогүй худалдан авалт хийхэд хүргэдэг. Гэхдээ тэр чигтээ гялалзсан деталиудтай пиджакийг та жилд нэгээс илүү өмсөнө гэж үү? Эсвэл таны шүүгээнд төрөл төрлөөрөө байдаг цэцгийн хээтэй даашинзыг нэмж худалдан авах нь ухаалаг шийдвэр мөн үү?

Шоппинг хөтөч: Хямдралын үеэр мөрдөх 8 чухал дүрэм (фото 9)

7

Үндэсний брэндүүдээ дэмжих

Шоппинг хөтөч: Хямдралын үеэр мөрдөх 8 чухал дүрэм (фото 10)

Цар тахлын улмаас жижиг дунд бизнесүүд маш хэцүү нөхцөл байдлуудтай тулгарч, одоогоор ч нөхөн сэргэж чадаагүй байгаа билээ. Тийм ч учраас хямдралын үеэр үндэсний брэндүүдээрээ зочилж, тэднийг дэмжихийн сацуу цор ганц хувилбараар урлагддаг загваруудаас сонголтоо хийхийг уриалж байна.

Шоппинг хөтөч: Хямдралын үеэр мөрдөх 8 чухал дүрэм (фото 11)

8

Долоо хэмжиж нэг огтол

Шоппинг хөтөч: Хямдралын үеэр мөрдөх 8 чухал дүрэм (фото 12)

Дэлгүүрт таалагдсан хувцас, гутал, цүнхийг шууд худалдан авах гэж яарах хэрэггүй. 30 минут, 2-3 цаг, эсвэл нэг өдөр сайтар тунгаан бодсоны эцэст худалдаж авах үгүйгээ шийдээрэй. Магадгүй дараа өдөр нь авах хүсэл төрөхгүй ч байж мэднэ.


Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх