Хайх

Эргэн ирээд буй 1960-аад оны загварын хэв маягийн талаар бид юу мэдэх вэ?

Эргэн ирээд буй 1960-аад оны загварын хэв маягийн талаар бид юу мэдэх вэ?

Text: Б.Энххүслэн


Дизайнерууд бүтээлээ туурвихдаа өнгөрснөөр эргэн зочлох нь бий. Өмнө нь дэлгэрч байсан чиг хандлага, "It" болж байсан алдартнууд, шуугиулж байсан загварын орднууд зэрэг нь тэдний сурах бичиг, онгод нь л гэсэн үг. Тэгвэл энэ цаг үед загварынхан 1990 оны түүхийн хуудсыг сөхсөн байна. Bottega Veneta-гийн цагаан майк, Miu Miu-гийн кардиган, Maison Margiela-гийн Tabi гутал гэхчлэн сүүлийн жилүүдэд хамгийн эрэлттэй байгаа загварууд бүгд 1990-ээд оны хэв маягаас улбаатай билээ. Үүнээс шалтгаалан цар тахлын дараагаар хүн бүрийн хувцасны шүүгээнд нөлөөлөөд байсан 2000-аад оны гоо зүй хүртэл нэг шат бууран намжиж эхэлсэн юм.

Тэгвэл 1990-ээд онтой зэрэгцэн чиг хандлагын сэнтийд залрах тун магадлалтай дараагийн үеэр 1960 оныг нэрлэж байна. Учир нь саяхан зохион байгуулагдаж өнгөрсөн хавар-зун 2023 загварын долоо хоногийн үеэр дизайнерууд нэг биш удаа тухайн үеийн хэв маягийг тайзнаа амилуулсан байлаа. Тэдний нэг бол Донателла Версаче бөгөөд тэрээр шинэ цуглуулгаа ах Жанни Версачегийнхаа бүтээлээс сэдэвлэн урлажээ. Харин Жанни бол 90-ээд онд хүртэл 1960 оны хэв маягийг бүтээлдээ тусгадаг байсан, тухайн үеийг жинхэнэ магтан дуулдаг эрхмүүдийн нэг билээ. Мөн Алессандро Дель Аквагийн N21 брэндийн хавар-зун 2024 цуглуулгад А силуэттэй даашинз болон пальтонууд түлхүү харагдсан юм. Үүгээр ч зогсохгүй Миучча Прада, Раф Симонс нарын урласан атласан материалтай өнгөлөг углааш, өд мэт хөнгөн материалтай тюлэн даашинзанд 60-аад оны гоо зүй нэвт шингэжээ. Түүнчлэн Сабато де Сарногийн Gucci-г төлөөлөн танилцуулсан дебют цуглуулгад яг л Твигги, эсвэл Жин Шримтпонд зориулан бүтээсэн мэт мини урттай өнгөлөг хослолууд давамгайлсан байлаа.

Эргэн ирээд буй 1960-аад оны загварын хэв маягийн талаар бид юу мэдэх вэ? (фото 1)
Versace SS24
Эргэн ирээд буй 1960-аад оны загварын хэв маягийн талаар бид юу мэдэх вэ? (фото 2)
Эргэн ирээд буй 1960-аад оны загварын хэв маягийн талаар бид юу мэдэх вэ? (фото 3)
Versace SS24
Эргэн ирээд буй 1960-аад оны загварын хэв маягийн талаар бид юу мэдэх вэ? (фото 4)
Эргэн ирээд буй 1960-аад оны загварын хэв маягийн талаар бид юу мэдэх вэ? (фото 5)
Gucci SS24
Эргэн ирээд буй 1960-аад оны загварын хэв маягийн талаар бид юу мэдэх вэ? (фото 6)
Эргэн ирээд буй 1960-аад оны загварын хэв маягийн талаар бид юу мэдэх вэ? (фото 7)
Gucci SS24
Эргэн ирээд буй 1960-аад оны загварын хэв маягийн талаар бид юу мэдэх вэ? (фото 8)
Эргэн ирээд буй 1960-аад оны загварын хэв маягийн талаар бид юу мэдэх вэ? (фото 9)
N21 SS24
Эргэн ирээд буй 1960-аад оны загварын хэв маягийн талаар бид юу мэдэх вэ? (фото 10)

Загварынхан яагаад заавал 1960-аад оныг эргэн дурсаж байгааг олон талаас тайлбарлах боломжтой. Тухайн үед Дэлхийн хоёрдугаар дайн дууссан байсан ч хор уршиг нь нийгэм, эдийн засаг, улс төрд нөлөөлсөөр байсан юм. Иймд хүмүүс илүү өнгөлөг, эерэг зүйлсийг эрэлхийлснээр хувцас загвар ч мөн үүнд тулгуурлан хувьссан түүхтэй. Тэгвэл сүүлийн жилүүдэд цар тахлаас эхлэн дайн, түрэмгийлэл зэрэг улс орнуудыг хамарсан хүчтэй савлалтууд бий болж байгаатай холбогдон өөдрөг үзлийн үе гэгддэг 1960 оны гоо зүй дахин хөндөгдсөн байх магадлалтай. Аль эсвэл зүгээр л хүмүүс Y2K өнгө аястай гял цал хувцаслалтаас залхсаны учраас байж болно. Бүр эсвэл Элвис Пресли болон Присцилла Преслигийн хайрын түүхийг өгүүлэх “Priscilla” бүтээл биднийг дахин 60-аад оноор аялуулсантай холбогдож ч болох юм.

1960-аад оны загварын онцлог

Эргэн ирээд буй 1960-аад оны загварын хэв маягийн талаар бид юу мэдэх вэ? (фото 11)

Мини даашинз, А силуэт

Яг л “А” үсэг шиг дээрээс доош өргөссөн, бүсэлхий гаргаагүй мини даашинз тухайн үеийн хит загварт тооцогдоно. Энэхүү даашинзыг охид, бүсгүйчүүд ханцуйтай ханцуйгүй, хээтэй хээгүй, дугуйрсан захтай захгүй, геометр дүрслэлтэй дүрслэлгүй гээд төрөл бүрээр нь ээлжлэн өмсөнө. Ингэхдээ дийлэнх загварууд шар, ягаан, ногоон зэрэг тод өнгөөр хийгддэг байв. Үүнийг загварчлахдаа харин тод өнгийн трикотой хослуулж, нүдний харандаа голлосон нүүрний будаг, лакдаж хэлбэржүүлсэн богино үсний засалтаар төрхөө чимдэг байжээ.

Мөн 1960-аад он бол дизайнерууд эрэгтэй, эмэгтэй гэх хүйсийн заагийг умартаж эхэлснээрээ онцлог үе юм. Ингэснээр эрчүүдийн өмсдөг өмд, пиджак эмэгтэйчүүдийн шүүгээнд нэвтэрсэн байна. Тус давлагааны түүчээлэгчдийн нэг нь франц дизайнер Ив Сен Лоран бөгөөд түүний 1966 онд гаргаж байсан "Le Smoking" гэх эмэгтэйчүүдэд зориулсан хүрэм уг салбарт шинэ уур амьсгал нэвтрүүлж, поп соёлыг донсолгосонд тооцогддог.

Эргэн ирээд буй 1960-аад оны загварын хэв маягийн талаар бид юу мэдэх вэ? (фото 12)
Yves Saint Laurent "Le Smoking", 1966
Эргэн ирээд буй 1960-аад оны загварын хэв маягийн талаар бид юу мэдэх вэ? (фото 13)

“Эрэгтэй” хувцас эмэгтэйчүүдийн хувцасны шүүгээнд нэвтэрсний адилаар эрчүүдийн хэв маяг ч мөн охид, бүсгүйчүүдийнхээс улбаалдаг болов. Тухайлбал, 1967 оноос дизайнерууд 40-өөд онд алдартай байсан платформ ултай гутал дахин урлаж эрчүүд ч мөн өндөр өсгийт өмсөх болсон юм. Яг л Дэвид Боуи, Элтон Жон гэхчлэн алдартнуудын адилаар.

Эргэн ирээд буй 1960-аад оны загварын хэв маягийн талаар бид юу мэдэх вэ? (фото 14)
David Bowie
Эргэн ирээд буй 1960-аад оны загварын хэв маягийн талаар бид юу мэдэх вэ? (фото 15)
Elton John

Ерөөс 1960-аад он бол эмэгтэйчүүд бүх биеэ хувцсаар халхалж, хувцсыг хүйсээр зааглах ёстой гэсэн уламжлалт ойлголтыг эвдсэн үе юм. Охид, бүсгүйчүүдийн өвдөгнөөс дээгүүр юбкатай гуя шилбэ гаргасан төрх эрх чөлөөний бас нэгэн илэрхийлэл болж чадсан гэхэд хилсдэхгүй. Тухайн үед энх тайван, иргэний эрхийн асуудал хурцаар яригддаг байсан тул хиппи урсгал ч мөн үүссэн билээ. Хиппичүүдийн хувцаслалтад хөдөөгийн болон диваажингийн дүрслэлүүд түлхүү орсон байдаг нь тэдний дайныг эсэргүүцсэн, байгаль руугаа хандсан итгэл үнэмшилтэй нь холбоотой.


Модель Твигги

Эргэн ирээд буй 1960-аад оны загварын хэв маягийн талаар бид юу мэдэх вэ? (фото 16)
Эргэн ирээд буй 1960-аад оны загварын хэв маягийн талаар бид юу мэдэх вэ? (фото 17)

1960-аад оныг Английн загвар өмсөгч Твиггигүйгээр төсөөлшгүй. Тэрээр 1966 оноос алдаршиж, загварын сэтгүүлүүдийн нүүрийг чимэх болсон бөгөөд Твиггиг амжилтад хөтөлсөн хүмүүсийн нэгээр Vogue сэтгүүлийн ерөнхий редактор  Диана Вриландыг нэрлэдэг. Модель бүсгүйн карьер богино хугацаанд пуужингийн хурдаар өссөн ч 1970 оноос тэр загварын ертөнцийг орхиж, жүжиглэх, дуулахад түлхүү анхаарсан түүхтэй.

Эргэн ирээд буй 1960-аад оны загварын хэв маягийн талаар бид юу мэдэх вэ? (фото 18)
Эргэн ирээд буй 1960-аад оны загварын хэв маягийн талаар бид юу мэдэх вэ? (фото 19)

Твиггигийн жижигхэн, ялдам галбир, хараар хүрээлсэн дүрлэгэр нүд, урт сормуус, сэвхтэй нүүр, богино үс, цайлган харц бол тухайн үеийн өсвөр насныхны хүсэмжит төрхөд тооцогддог байлаа.

Эргэн ирээд буй 1960-аад оны загварын хэв маягийн талаар бид юу мэдэх вэ? (фото 20)
Эргэн ирээд буй 1960-аад оны загварын хэв маягийн талаар бид юу мэдэх вэ? (фото 21)

Бүтик дэлгүүрийн хатан хаан Барбара Хуланицки

Эргэн ирээд буй 1960-аад оны загварын хэв маягийн талаар бид юу мэдэх вэ? (фото 22)
Biba, Kensington, London, 1964.

Барбара Хуланицки бол Польш гаралтай загвар зохион бүтээгч бөгөөд өөрийн үүсгэн байгуулсан Biba нэртэй бүтик дэлгүүрээрээ алдартай болсон юм. Biba нь найзууд хоорондоо уулзаж, содон худалдан авалт хийдэг тухайн үеийнхээ “баян бүрд” мэт газар байлаа. Тус дэлгүүр тод хээ угалзтай мини даашинз, өдөн чимэглэл, дэрвэгэр хормойтой юбка, чулуун аксесуар, ховор төрлийн цүнх зэрэг онц содон хувцсаараа худалдан авагчдыг татдаг байв. Мөн Biba нь загварын каталогоор дамжуулан шуудангаар захиалга өгөх аргыг нэвтрүүлж хэрэглэгчдийнхээ тоог улам тэлсэн түүхтэй. Ингэж явсаар 1973 онд хүнсний бүтээгдэхүүнээс авхуулаад тавилга борлуулагддаг Biba-гийн долоон давхар их дэлгүүр нээгдэж, түүгээр нь Дэвид Боуи гэхчлэн алдартнууд хүртэл зочилдог болов. Гэсэн ч Британийн эдийн засгийн уналтын улмаас агуу их дэлгүүрийн түүх энэ хүрээд өндөрлөсөн байдаг. 

Эргэн ирээд буй 1960-аад оны загварын хэв маягийн талаар бид юу мэдэх вэ? (фото 23)
Барбара Хуланицки
Эргэн ирээд буй 1960-аад оны загварын хэв маягийн талаар бид юу мэдэх вэ? (фото 24)
Эргэн ирээд буй 1960-аад оны загварын хэв маягийн талаар бид юу мэдэх вэ? (фото 25)

Biba 1960-аад оны загварын хэв маягийг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулсанд тооцогддог. Тэр дундаа үүсгэн байгуулагч Барбара Хуланицкигийн хэрэглэгчдийнхээ хүсэл хэрэгцээг хянуур ажиглан дэлгүүрт тавигдах бүтээгдэхүүнийг нэг бүрчлэн өөрийн гараар сонгодог байсан ур чадвар одоо хэр нь салбартаа гайхагддаг билээ.

Эргэн ирээд буй 1960-аад оны загварын хэв маягийн талаар бид юу мэдэх вэ? (фото 26)
Твигги 
Эргэн ирээд буй 1960-аад оны загварын хэв маягийн талаар бид юу мэдэх вэ? (фото 27)
Твигги Biba-д
Эргэн ирээд буй 1960-аад оны загварын хэв маягийн талаар бид юу мэдэх вэ? (фото 28)
Твигги Biba-д

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх