Хайх

Саарал өнгийн хослолыг хэрхэн загварчлах вэ: Шилдэг 4 аргачлал

Ямар ч үед хэрэгжүүлэх боломжтой стилистик аргачлалууд

Text: Бюро 24/7


Тод өнгөтэй хослуулах

Саарал өнгийн хослолыг хэрхэн загварчлах вэ: Шилдэг 4 аргачлал (фото 1)

Саарал өнгө хэдий уйтгартай ч тод өнгөтэй гайхалтай зохицдог гэдгийг үргэлж санаарай. Тухайлбал улбар шар, улаан зэрэг тод өнгийн бариу цамцыг сул силуэттэй саарал загвартай хослуулж, эсвэл улаан, ягаан өнгийн сорочкаг пиджакны дотуур өмссөнөөр саарал өнгийн хувцаслалтад амь оруулах боломжтой. Энэ зарчмын дагуу өөрийн тэр бүр сонгож өмсөөд байдаггүй тод өнгийг зориглон сонгоорой.

 

Ажил хэрэгч

Саарал өнгийн хослолыг хэрхэн загварчлах вэ: Шилдэг 4 аргачлал (фото 2)

Ажил хэрэгч хувцаслалтад сонгодог суурьтай, минимал хийцийн хослолууд тохиромжтой ба Stella McCartney, Acne Studios, Salvatore Ferragamo зэрэг брэндүүдээс хамгийн шилдэг хувилбаруудыг олох боломжтой. Ажил хэрэгч хэв маягаар саарал хослолыг өмсөхдөө эмэгтэйлэг гар цүнх сонгож цэмцгэр төрх бүрдүүлээрэй.

Үдэшлэгт

Саарал өнгийн хослолыг хэрхэн загварчлах вэ: Шилдэг 4 аргачлал (фото 3)

Хүлээн авалтад явахдаа хэрхэн хувцаслахаа мэдэхгүй байвал загвар өмсөгч Рози Хантингтон-Уайтлигаас санаа аваарай. Тэрээр саарал хослолыг торгон майка, гоёлын ээмэг, strap сандаалны тусламжтайгаар маш загварлаг үдшийн төрх болгон хувиргадаг.

 

Чөлөөт үед

Саарал өнгийн хослолыг хэрхэн загварчлах вэ: Шилдэг 4 аргачлал (фото 4)

Хэрэв та анзаарсан бол үзэмжгүй пүүз, өргөн эсгүүрийн хослол, өвөрмөц хэлбэртэй гар цүнх гэсэн төрх загварын долоо хоногуудын street style сурвалжилгад маш олон давтамжтайгаар үзэгдсэн билээ. Энэ улирлын хамгийн шилдэг чөлөөт загвартай хослолыг Alexander Wang урласан ба түүний загварыг Balenciaga брэндийн Triple S, Acne Studios-ийн Manhattan зэрэг зузаан ултай пүүзнүүдтэй хослуулах нь тохиромжтой.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх