Хайх

Америк мөрөөдөл: Нью-Йоркд болох Givenchy-гийн шоу олонд нээлттэй болно

Америк мөрөөдөл: Нью-Йоркд болох Givenchy-гийн шоу олонд нээлттэй болно

Тасалбар худалдаалагдаж байна

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Риккардо Тишигийн загварын долоо хоногийн үеэр танилцуулах шинэ цуглуулгын шоу үзэгчдэд нээлттэй болно

Бид өчигдөр нийтлэсэн "Загварын долоо хоног"-ын тухай виртуал аялалдаа шоунууд урилгаар ирэх зочдод нээлттэй байдаг тухай мэдээллэсэн. Тэгвэл Givenchy шоугаа тасалбартай болгохоор шийдэж, есдүгээр сарын нэгнээс худалдаанд гаргасан байна. Нийт тасалбарын 280 ширхгийг Parsons, Pratt Institute ба The High School for Fashion Industries сургуулиудын оюутнуудад, мөн 100 ширхгийг шоу болох газартай ойрхон амьдардаг хүмүүст худалдаалах юм байна. Шоу есдүгээр сарын 11-нд болох тул Риккардо бяцхан тайлбар хийж: "Энэ өдөр АНУ-ын хувьд маш эмзэг өдөр гэдгийг бид бүгд сайн мэднэ. Тийм ч учир бидний шоу гэр бүл ба хайр дурлал гэсэн сэдвүүдэд зориулагдах болно" гэжээ.

"Риккардо үргэлж Америк улсад шинэ эрин үе төрдөг хэмээн ярьдаг. Жишээ нь тэр америкийн зах зээл дахь залуучуудыг сайтар ажигладаг юм. Түүний хувьд тэдгээр залуус хаанаас ирсэн, хэн болох нь тийм ч чухал биш. Харин тэд америкийн соёлд юу авчирч байгаа нь хамгаас сонирхолтой байдаг" хэмээн загварын ордны ерөнхий захирал Филипп Фортунато ярьж байна. Үүнээс харахад Риккардо шинэ нээлт хийхэд бэлдсэн бололтой.

 

цааш үзэх