Хайх

DJ Пегги Гу бүхэлдээ био задралд ордог Хавай цамцны цуглуулга гаргалаа

DJ Пегги Гу бүхэлдээ био задралд ордог Хавай цамцны цуглуулга гаргалаа

Peggy Gou x Potato Head

Text: Бюро 24/7


Зураг:

Өмнөд Солонгосын DJ, дизайнер Пегги Гу Индонезийн Potato Head брэндтэй хоёр дах удаагаа хамтран хувцас, аксесуарын цуглуулга гаргажээ. Энэ удаагийн капсул цуглуулга бүхэлдээ Пегги Гугийн хувцаслалтын стилийн тусгал болсон бөгөөд байгальд ээлтэй, эко Хавай цамцнуудаас бүрдсэн байна.

Капсул цуглуулгад хар ба цагаан өнгийн Хавай цамцнаас гадна цамцнуудтай хослох ижил өнгийн загасчны малгайнууд багтжээ. Бүх бүтээгдэхүүнийг Индонезод тенсел материалаар урласан байна. Тенсел материалыг үйлдвэрлэхэд энгийн даавуутай харьцуулбал 80% бага ус ашигладаг бөгөөд энэ нь мөн био задралд ордог материал юм. Харин цамцны товчийг наргил модны самрын хальсаар хийжээ.

Peggy Gou x Potato Head цуглуулга брэндийн вебсайт дээр $45-140 үнээр худалдаалагдаж эхлээд байна.

DJ Пегги Гу бүхэлдээ био задралд ордог Хавай цамцны цуглуулга гаргалаа (фото 1)

DJ Пегги Гу бүхэлдээ био задралд ордог Хавай цамцны цуглуулга гаргалаа (фото 2)

DJ Пегги Гу бүхэлдээ био задралд ордог Хавай цамцны цуглуулга гаргалаа (фото 3)

DJ Пегги Гу бүхэлдээ био задралд ордог Хавай цамцны цуглуулга гаргалаа (фото 4)

DJ Пегги Гу бүхэлдээ био задралд ордог Хавай цамцны цуглуулга гаргалаа (фото 5)

Сэтгэгдэл бичих

цааш үзэх