Хайх

Эди Слиманыг гарсны дараагаар Saint Laurent-ын борлуулалт өсжээ

Эди Слиманыг гарсны дараагаар Saint Laurent-ын борлуулалт өсжээ

Kering группийн 2016 оны санхүүгийн тайлан гарлаа

Text: Buro.Mongolia


Alexander McQueen, Balenciaga, Brioni, Gucci, Puma, Stella McCartney ба Saint Laurent Paris гэх зэрэг тансаг зэрэглэлийн брэндүүдийг эзэмшдэг Францын Kering групп 2016 оны эхний гурван улирлын орлогын тайлангаа танилцууллаа

Уг тайлангийн дагуу Эди Слиман Saint Laurent-ын бүтээлч захирлын суудлыг орхиж, Энтони Ваккарелло түүний ажлыг үргэлжлүүлснээс хойш брэндийн борлуулалт 33,9% хувиар өссөн байна. Хүмүүс энэхүү өсөлтийг Эдигийн хамгийн сүүлийн амжилттай цуглуулгаас шалтгаалсан гэж үзэж байгаа ч, Энтонигийн Парисын загварын долоо хоног дээр танилцуулсан анхны цуглуулгыг бас мартаж болохгүй юм.

Бас нэгэн сонирхолтой баримтаас хүргэхэд Gucci-гийн борлуулалт өнгөрсөн жилийнхээс 17% хувиар өсч (Сайн байна Алессандро Микеле!), Kering группийн нийт орлогын 60% хувийг эзлэх боллоо.

Ерөнхийдөө Франсуа-Анри Пиногийн эзэмшдэг ихэнх брэндүүд эерэг динамик үзүүллээ. Харин Bottega Veneta ба Brioni брэндүүдийн борлуулалт одоо хүртэл унасаар л байна.

Эди Слиманыг гарсны дараагаар Saint Laurent-ын борлуулалт өсжээ (фото 1)

Эди Слиманыг гарсны дараагаар Saint Laurent-ын борлуулалт өсжээ (фото 2)

 

цааш үзэх