Хайх

Гэртээ өөрсдөө хийцгээе: Хуучин жийнсэн өмдийг багтаамжтай цүнх болгох нь

Гэртээ өөрсдөө хийцгээе: Хуучин жийнсэн өмдийг багтаамжтай цүнх болгох нь

Text: Buro.Mongolia


Ухамсартай хэрэглээ руу шилжээд буй өнөө цагт, тэр дундаа хөл хорионы дэглэм тавигдсан байгаа эдгээр өдрүүдэд шинэ зүйл худалдан авахын оронд хуучин эдлэлүүдээ сэргээж, илүү загварлаг хийцтэй болгох эсвэл цоо шинэ эдлэл болгон хувиргахыг оролдоцгооё. BURO. сэтгүүлийн Орос дахь салбарын хамтрагч, Parsons сургуулийн төгсөгч, 0.5design. төслийн санаачлагч Ольга Сингх өөрийн туршлагаасаа хуваалцан, хуучин жийнсэн өмдийг хэрхэн багтаамжтай цүнх болгохыг харууллаа.

Хэрэг болох зүйлс:

Гэртээ өөрсдөө хийцгээе: Хуучин жийнсэн өмдийг багтаамжтай цүнх болгох нь (фото 1)
  • Жийнсэн өмд
  • Цаас, хайч
  • Оёдол задлагч
  • Сүлбээр зүү, утас
  • Картонон хайрцаг
Гэртээ өөрсдөө хийцгээе: Хуучин жийнсэн өмдийг багтаамжтай цүнх болгох нь (фото 2)

1

Жийнсэн өмдөө хажуугийн оёдлынх нь дагуу задална. Энэ процессыг хурдасгахын тулд өмдний үйлдвэрийнх нь гинжин оёдлыг хайж олоод татах хэрэгтэй.

Гэртээ өөрсдөө хийцгээе: Хуучин жийнсэн өмдийг багтаамжтай цүнх болгох нь (фото 3)
Гэртээ өөрсдөө хийцгээе: Хуучин жийнсэн өмдийг багтаамжтай цүнх болгох нь (фото 4)

2

Бүс, халаас болон цахилгааныг хайчилж, салгаж авна.

Гэртээ өөрсдөө хийцгээе: Хуучин жийнсэн өмдийг багтаамжтай цүнх болгох нь (фото 5)
Гэртээ өөрсдөө хийцгээе: Хуучин жийнсэн өмдийг багтаамжтай цүнх болгох нь (фото 6)

3

Жийнсэн өмдөө дэлгэж тавиад ямар хэмжээтэй цүнх хийхээ тооцоолно. Эсгүүрээ цаасны тусламжтай гаргавал цүнхний хэмжээг төсөөлж, тооцоолоход илүү хялбар байна. Бид энэ удаад weekender хэмээн нэрлэгддэг багтаамжтай цүнх хийхээр болсон байгаа.

4

Цаасан дээр цүнхнийхээ хэмжээг зурж хайчлаад өмдөн дээрээ тавина. Цүнхний нүүр болон ар тал болох хоёр тусдаа хэсэг, доторлогоо болох өөр хоёр тусдаа хэсэг, хоёр хажуу болон доод тал болох нэг үргэлжилсэн урт хэсэг гээд жийнснээсээ нийт таван хэсгийг эсгүүрийн дагуу хайчилж тавина.

Гэртээ өөрсдөө хийцгээе: Хуучин жийнсэн өмдийг багтаамжтай цүнх болгох нь (фото 7)

5

Энэ удаад бид цүнхний нүүр болон ар талыг жийнсний цэвэрхэн хэсгээр, харин дотор талыг илүү сонирхолтой болгох үүднээс халаастай хэсэг болон өөр бусад жижиг хэсгүүдийг нийлүүлж оёх байдлаар хийлээ.

Гэртээ өөрсдөө хийцгээе: Хуучин жийнсэн өмдийг багтаамжтай цүнх болгох нь (фото 8)

6

Цүнхний бариулыг хийхийн тулд өмднөөсөө салгаад авчихсан байгаа бүсийг хоёр нарийхан хэсэг болгон хувааж хайчилна. Дараа нь цүнхэн дээрээ бэхлэхдээ товч, гогцоо байсан хэсгүүдийг цүнхний гадна талд оёно. Мэдээж ингэхдээ товчийг салгаж авна, гогцоог битүүлж оёно.

Гэртээ өөрсдөө хийцгээе: Хуучин жийнсэн өмдийг багтаамжтай цүнх болгох нь (фото 9)

7

Эцэст нь бүх хэсгүүдээ нийлүүлж оёно. Ингэхдээ цүнхний хэлбэрийг илүү тод гаргаж өгөхийн тулд дотор хэсгийн гүнд нь картон хайчилж тавина.Жийнсэн өмдөөр хийсэн цүнх ингэж харагдах учиртай.

Гэртээ өөрсдөө хийцгээе: Хуучин жийнсэн өмдийг багтаамжтай цүнх болгох нь (фото 10)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх