Хайх

Гэртээ өөрсдөө хийцгээе: Хуучин жийнсэн өмднүүдээ илүү өвөрмөц дизайнтай болгох нь

Гэртээ өөрсдөө хийцгээе: Хуучин жийнсэн өмднүүдээ илүү өвөрмөц дизайнтай болгох нь

Text: Buro.Mongolia


Ухамсартай хэрэглээ руу шилжээд буй өнөө цагт, тэр дундаа хөл хорионы дэглэм тавигдсан байгаа эдгээр өдрүүдэд шинэ зүйл худалдан авахын оронд хуучин эдлэлүүдээ сэргээж, илүү загварлаг хийцтэй болгохыг оролдоцгооё. BURO. сэтгүүлийн Орос дахь салбарын хамтрагч, Parsons сургуулийн төгсөгч, 0.5design. төслийн санаачлагч Ольга Сингх өөрийн туршлагаасаа хуваалцан, хуучин жийнсэн өмдийг хэрхэн илүү өвөрмөц дизайнтай болгохыг харууллаа.

Хэрэг болох зүйлс:

Гэртээ өөрсдөө хийцгээе: Хуучин жийнсэн өмднүүдээ илүү өвөрмөц дизайнтай болгох нь (фото 1)
  • Жийнсэн өмд
  • Хайч
  • Оёдол задлагч
  • Сүлбээр зүү, утас
Гэртээ өөрсдөө хийцгээе: Хуучин жийнсэн өмднүүдээ илүү өвөрмөц дизайнтай болгох нь (фото 2)

Энэ удаагийн гэртээ хийх төсөл маань нэлээд амарханд тооцогдох тул танд ердөө 15 минут л шаардагдана. Жийнсэн өмдний хувьд өндөр суудалтай байвал илүү тохиромжтой ч өөрийн сонирхлын дагуу нам суудалтай хувилбарыг ч сонгож болно. Ялангуяа яг одоо нам суудалтай жийнснүүд эргээд моданд орсон тул аль ч сонголт тань загварлаг байх болно.

1

Бүс хийх зориулалттай хоёр хажуугийн гогцоог салгана.

Гэртээ өөрсдөө хийцгээе: Хуучин жийнсэн өмднүүдээ илүү өвөрмөц дизайнтай болгох нь (фото 3)

2

Дараа нь маш нямбай байдлаар бүсэлхийний доогуурх, халаасны дээгүүрх оёдлыг задална.

Гэртээ өөрсдөө хийцгээе: Хуучин жийнсэн өмднүүдээ илүү өвөрмөц дизайнтай болгох нь (фото 4)

3

Халаасны дээд хэсгийг хайчилж аваад доторх хэсгийг байснаар нь үлдээнэ.

Гэртээ өөрсдөө хийцгээе: Хуучин жийнсэн өмднүүдээ илүү өвөрмөц дизайнтай болгох нь (фото 5)

4

Халаасны доторх хэсгийн хайчилсан ирмэгүүдийг гараараа цэвэрхэн оёно.

Гэртээ өөрсдөө хийцгээе: Хуучин жийнсэн өмднүүдээ илүү өвөрмөц дизайнтай болгох нь (фото 6)

5

Мөн бүсэлхийний хайчилсан ирмэгүүдийг гараараа оёно.

Гэртээ өөрсдөө хийцгээе: Хуучин жийнсэн өмднүүдээ илүү өвөрмөц дизайнтай болгох нь (фото 7)

Шинэчилсэн дизайн ингэж харагдах учиртай.

Гэртээ өөрсдөө хийцгээе: Хуучин жийнсэн өмднүүдээ илүү өвөрмөц дизайнтай болгох нь (фото 8)
Гэртээ өөрсдөө хийцгээе: Хуучин жийнсэн өмднүүдээ илүү өвөрмөц дизайнтай болгох нь (фото 9)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх