Хайх

Givenchy-гийн хуучин бүтээлч захирал Рикардо Тиши Burberry-г тэргүүллээ

Givenchy-гийн хуучин бүтээлч захирал Рикардо Тиши Burberry-г тэргүүллээ

Кристофер Бейлиг орлож

Text: Buro.Mongolia


Зураг:

Burberry брэнд шинэхэн бүтээлч захирлынхаа нэрийг олон нийтэд зарлалаа. Энэхүү хүндэт албан тушаал дээр өмнө нь Givenchy-гийн бүтээлч захирлаар ажиллаж байсан Рикардо Тиши тодорчээ. Дизайнер гуравдугаар сарын 12-нд албан ёсоор ажлаа эхлүүлэх юм. Энэ талаар Тиши өөрийн Instagram хуудаснаа "Burberry ордны баг хамт олонд нэгдэх болсон нь миний хувьд нэр төрийн хэрэг. Би брэндийн түүх, өв уламжлал болон дэлхий дахинд алдар нэрээ олсон имиджийг маш ихээр хүндэлдэг. Брэндийн ирээдүйг би маш өөдрөгөөр харж байгаа" хэмээн бичжээ.

Рикардо Тиши бол Central Saint Martins коллежийн төгсөгч юм. Тэрээр 2005 онд Givenchy ордны бүтээлч захирлаар томилогдож, 2017 оны хоёрдугаар сар хүртэл нийт 12 жил тус брэндэд зүтгэсэн билээ.

Харин Burberry ордны хувьд гэвэл саяхан зохион байгуулагдсан Лондонгийн загварын долоо хоног дээрх цуглуулга нь дизайнер Кристофер Бейлигийн брэндэд зориулж урласан хамгийн сүүлийн бүтээл болсон юм. Бейли Burberry-д нийт 17 жилийн турш ажилласан.

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх