Хайх

Junya Watanabe ухаалаг утсаа цувныхаа ачаар цэнэглэхийг санал болгож байна

Junya Watanabe ухаалаг утсаа цувныхаа ачаар цэнэглэхийг санал болгож байна

Нарны эрчим хүчээр

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Салж хагацахын аргагүй ухаалаг утас маань гэнэт унтарчих үед таагуй байдаг тийм үү? Junya Watanabe энэ асуудлыг цуванд суурилуулсан нарны эрчим хүч хураагуурын ачаар шийдэхийг санал болгож байна

Японы дизайнер Junya Watanabe-гийн бүтээсэн эрэгтэй загварын цув бидний хайртай ухаалаг утсыг цэнэглэх чадвартай гэнэ. Цуванд суурилуулсан нарны эрчим хүчний нийт зургаан ширхэг самбар нь унтарсан утсанд амь оруулах болно. Урд талд нь хоёр, хойно нь дөрвөн самбар, харин дотор талд нуугдсан эрчим хүч цуглуулагч бий. Тэгэхээр цувандаа хангалттай цэнэг цуглуулахын тулд багагүй хугацаанд наранд алхах хэрэг гарах нь ээ. Брэндийн намар-өвөл 2016 цуглуулгад багтсан уг загвар нь 2016 оны долдугаар сард худалдаанд гарах төлөвтэй байна.

Junya Watanabe ухаалаг утсаа цувныхаа ачаар цэнэглэхийг санал болгож байна (фото 1)Junya Watanabe ухаалаг утсаа цувныхаа ачаар цэнэглэхийг санал болгож байна (фото 2)Junya Watanabe ухаалаг утсаа цувныхаа ачаар цэнэглэхийг санал болгож байна (фото 3)

цааш үзэх