Хайх

Куба улсад Chanel-ын аяллын цуглуулгын шоу болж өнгөрлөө

Куба улсад Chanel-ын аяллын цуглуулгын шоу болж өнгөрлөө

Латин Америкаас мэндчилж байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Карл Лагерфельдын нарлаг Хавана хотод зохион байгуулахаар амласан загварын шоуг бүгд тэсэн ядан хүлээж байсан. Үргэлж нижгэр шоу хийх дуртай дизайнерыг энэ удаад ч бас ямар нэгэн онцгой сюрприз бэлдсэн байх гэж загварын салбарынхан таамаглаж байлаа

Зуу гаруй алдартай зочдыг дэлхийн томоохон загварын нийслэл хотуудын аль нэг биш, харин алс холын Куба улс руу урхидан авчирна гэдэг онцгой чадвартай хүний биелүүлж чадах, амаргүй нэгэн даалгавар. Үнэндээ энэ даалгаврыг биелүүлж чадах дизайнер дэлхий дээр арав хүрэхгүй тоо дотор байгаа байх. Харин Карл Лагерфельд тэдгээр арван дизайнерын тоонд багтах уу? Мэдээж хэрэг. Тэр бүр тэрхүү дизайнеруудын тэргүүлэгч нь юм шүү дээ. Лагерфельд Куба улсад олны танил зочдыг цуглуулахаас гадна, мөн өөрийн хайртай алдарт моделиудыг авчирлаа. Моделиуд дунд саяхан загвар өмсөгч мэргэжлээсээ татгалзсан Жизель Бундхен хүртэл хүрэлцэн ирсэн харагдлаа.

Куба улсад Chanel-ын аяллын цуглуулгын шоу болж өнгөрлөө (фото 1)

Chanel брэндийн шинэ аяллын цуглуулгыг танилцуулах зорилготой загварын шоу Хавана хотын Прадо өргөн чөлөө дээр зохион байгуулагдлаа. Шоунд уригдсан хүндэт зочдыг дизайнер өнгө өнгийн кабриолет машинаар зөөвөрлөн авчирсан байна. Загварын шоу маш өөдрөг уур амьсгалтай, тод өнгөтэй, дуу хөөртэй болж өнгөрчээ.

Шоуны төгсгөлд Лагерфельд, загалмайлсан хүү Хадсон Кроэнингийн хамтаар зочидтойгоо мэндлэхээр гарч ирсэн юм. Загвар өмсөгчийн мэргэжилд хар багаасаа хөл тавьсан дизайнерын загалмайлсан хүү, Эди Слиманы бүтээсэн Saint Laurent-ы гялалзсан хүрэм өмссөн байсан нь хэвлэлийнхний дунд шуугиан дэгдээлээ. Энэ нь ямар нэгэн далд утга агуулж байгаа юу? Учир нь Слиман Лагерфельд хоёр эртний найзууд бөгөөд загварын салбарынхан Слиманыг Chanel-ын эрэгтэй шугамын бүтээлч захирлын суудалд зөгнөж байгаа юм. Энэ бүх шуугиан дунд дизайнерын алдарт Шупетт муур гал дээр тос нэмж буй мэт нэгэн тун сонирхолтой нийтлэл өөрийн Instagram хуудаснаа тавилаа. Шүпетт муурт өөрийн гэсэн албан ёсны Instagram хуудас байдгийг бид өмнө нь дурдаж байсан уу? Гайхах зүйл байхгүй дээ, энэ чинь 2016 он шүү дээ!

Куба улсад Chanel-ын аяллын цуглуулгын шоу болж өнгөрлөө (фото 2)

цааш үзэх