Хайх

MPDU Fashion Week: Монголын дизайнерууд хоёр хоногийн турш шинэ цуглуулгуудаа танилцуулна

MPDU Fashion Week: Монголын дизайнерууд хоёр хоногийн турш шинэ цуглуулгуудаа танилцуулна

Арваннэгдүгээр сарын 15, 16-ний өдрүүдэд

Text: Бюро 24/7


Монголын Мэргэжлийн Загвар Зохион Бүтээгчдийн Холбоо нэгдсэн загварын долоо хоногтой боллоо

Монголын Мэргэжлийн Загвар Зохион Бүтээгчдийн Холбоо нь одооноос эхлэн "MPDU Fashion Week" гэх нэгдсэн загварын долоо хоногийг албан ёсоор эхлүүлэн, шинэ цуглуулгуудаа дэлхийн загварын улиралтай нийцүүлэн нэгдсэн журмаар танилцуулахаар боллоо. Энэхүү санаачилгын хүрээнд арваннэгдүгээр сарын 15 болон 16-ний өдрүүдэд Michel & Amazonka, Queen Fashion House, Zoson, Soyo, Muse Art House брэндүүд хоёр хоногийн турш шинэ загваруудаа танилцуулга болон загварын шоу форматаар олонд хүргэхээр болсон тул загварын тойм бичдэг сэтгүүлчид, худалдан авагчид, дизайнеруудыг дэмжиж ажилладаг бизнес эрхлэгчид, загвар сонирхогчид, олон нийтийн сүлжээний инфлюэнсерүүдийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Арга хэмжээнд оролцохыг сонирхож буй нь info@velin.mn хаягаар "R.S.V.P." хийнэ үү.

Нэгдсэн загварын долоо хоногтой байх нь оролцож буй дизайнерууд, брэндүүдээс гадна бизнес эрхлэгчид, хэвлэл мэдээллийнхэнд чухал ач холбогдолтой байж загварын салбарын хөгжлийг дэмждэг төдийгүй цаашлаад олон улсын хөрөнгө оруулагчид, жуулчид, хэвлэлийнхний анхаарлыг татсанаар улсын эдийн засгийн өсөлтөд ч хувь нэмэр оруулдаг. Хамгийн гол нь загварын долоо хоног нь дизайнеруудын хувьд алсын хараагаа цэвэр бөгөөд амьдаар олон нийтэд харуулах, бүтээлээ яг өөрийн хүссэнээрээ танилцуулах боломж болдог бөгөөд ирэх улирлын чиг хандлагуудыг тодорхойлж өгдөг тул загварт хайртай хэн бүхэн "MPDU Fashion Week"-ийг бүү алгасаарай.

Арваннэгдүгээр сарын 15,16 өдрүүдэд зохиогдох "MPDU Fashion Week"-ийн хуваарь:

Загварын долоо хоногийн үеэр брэндүүд хоёр төрлөөр шинэ цуглуулгаа танилцуулдаг нь загварын шоу болон танилцуулга юм. Хэрвээ загварын шоуны үеэр зочид заасан цагт цугларч моделиуд шинэ загваруудыг амилуулан тайзнаа алхдаг бол, танилцуулгын форматын үеэр зочид арга хэмжээ эхэлснээс дуусах хүртэл аль ч цагт ирж болдог ба дизайнерууд илүү дотносог орчинд загваруудаа бүтээлч байдлаар дэлгэн танилцуулж, зочидтойгоо яриа өрнүүлэн шинэ цуглуулгаа тайлбарладаг байгаа.

2019.11.15

15:00-18:00 Queen Fashion House намар-өвөл 2019 капсул цуглуулгын танилцуулга (Articour Art Gallery, Зайсан Хилл цогцолбор).

15:00-18:00 Soyo намар-өвөл 2019 цуглуулгын танилцуулга (Articour Art Gallery, Зайсан Хилл цогцолбор). Шууд худалдан авалт хийх боломжтой.

2019.11.16

12:00-15:00 Zoson шинэ жилийн капсул цуглуулгын танилцуулга (Zoson boutique, Шангри-Ла Молл). Шууд худалдан авалт хийх боломжтой.

14:00-17:00 Michel & Amazonka намар-өвөл 2019 капсул цуглуулгын танилцуулга (Michel & Amazonka төв дэлгүүр, Galleria Ulaanbaatar). Шинэ загваруудаас захиалга хийх боломжтой.

19:00 Muse Art House намар-өвөл 2019 цуглуулга болон шинэ жилийн загваруудад зориулагдсан Edelweiss загварын шоу (Muse Gallery, Romana Residence - зѳвхѳн урилгаар). Шинэ загваруудаас захиалга хийх боломжтой.

MPDU Fashion Week: Монголын дизайнерууд хоёр хоногийн турш шинэ цуглуулгуудаа танилцуулна (фото 1)

MPDU Fashion Week: Монголын дизайнерууд хоёр хоногийн турш шинэ цуглуулгуудаа танилцуулна (фото 2)

MPDU Fashion Week: Монголын дизайнерууд хоёр хоногийн турш шинэ цуглуулгуудаа танилцуулна (фото 3)

MPDU Fashion Week: Монголын дизайнерууд хоёр хоногийн турш шинэ цуглуулгуудаа танилцуулна (фото 4)

Сэтгэгдэл бичих

цааш үзэх